Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

2014 оны 12 сарын 16

Монголын Банкуудын Холбооноос “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2014” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтан, олон улсын байгууллага, банкны болон бизнесийн салбар зэрэг 400 орчим төлөөлөгч оролцлоо.  
Форумын үеэр Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, дэлхийн чиг хандлага ба тогтвортой хөгжлийн бодлого, шилдэг туршлагууд, ногоон эдийн засгийг бүтээхэд банкны салбарын үүрэг оролцоо, Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогыг Тогтвортой Санхүүжилтэй уялдуулах зэрэг асуудлын талаар хэлэлцлээ.
Монголын банкны холбоогоор ахлуулсан ажлын хэсэг байгаль орчин, нийгэмд тулгамдаж буй гол гол асуудлуудыг харгалзан тусгасан Тогтвортой санхүүжилтийн зарчмыг боловсруулж, энэхүү зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр гэсэн 4 салбарын удирдамжийг 2015 оны 1 дүгээр сараас эхлэн банкууд шийдвэр гаргалт үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр болжээ. Уг зарчим хэрэгжсэнээр банкууд өөрийн санхүүжүүлэх төслийн эдийн засгийн үр өгөөж, эрсдэлийг тооцохын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, байгаль орчин, нийгэмд ээлгүй төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзах, ногоон бүтээгдэхүүн үйлчилгээ, санал санаачилгыг дэмжин ажиллахад боломжтой болох аж.
Энэ хүрээнд Монгол Улсын Тогтвортой хөгжлийг цогцлоох нэг хөшүүргийг тогтвортой санхүүжилтээр дамжуулан хэрэгжүүлэх, ногоон эдийн засгийг дэмжих асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монгол банк, нийслэлийн удирлагууд дэмжиж, тодорхой ажлуудыг бодит ажил хэрэг болгохоор хамтран ажиллахаа илэрхийлж “Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14070
0 эможи
keyboard_arrow_up