Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

"Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн сайжруулах хөтөлбөр" хэрэгжинэ

2014 оны 12 сарын 17

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр” батлах тухай асуудлыг оруулсны дагуу хэлэлцэн шийдвэрлэж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын төвшинг сайжруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн сүлжээг шинээр бий болгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөтөлбөр баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 онд 14450 ширхэг гэрэлтүүлэгч шинээр суурилуулахаар болсон. Үүнд, шинээр барих 80 км автозамын ажилтай уялдуулан 3400 ширхэг, нийслэлийн төсөв, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар 10000 ширхэг, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр 1050 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулахаар төлөвлөжээ.
Мөн “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шилэн кабель, утасгүй WiFi, WiMax, үүрэн телефоны сүлжээг ашиглан хотын гэрэлтүүлгийн удирдлага, хяналтын автомат системийн сүлжээг бий болгохоор зорьж байна. Ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийсэн гэрэлтүүлгийн сүлжээ анх удаа бий болох бөгөөд нэгж гэрэлтүүлэгчийн ашиглалт засвар үйлчилгээний зардал буурч, дэлхийн хөгжингүй хотуудын жишигт хүрсэн гэрэлтүүлэгтэй болж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжрах боломжтой болох юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14112
0 эможи
keyboard_arrow_up