Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Наранцэцэг:Манай иргэд хорооноос зохион байгуулж байгаа ажилд идэвхитэй оролцдог

2014 оны 12 сарын 17

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Засаг дарга Ч.Наранцэцэгтэй ажлын явцын талаар ярилцсанаа хүргэж байна.

 

ХУД-ын Хоёрдугаар  хороо энэ онд ямар зорилт тавиж ажилласан бэ?
2014 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд олон ажил зохион байгуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд нийгмийн болон халамжийн ажилтантай хамтарч гурван удаа сургалт зохион байгууллаа. Сургалтанд нэн ядуу зорилтот бүлгийн 30 гаруй хүүхдүүд оролцсон. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд манай хорооны нутаг дэвсгэрт байдаг хоёрдугаар номын санг интернетэд холбож, явуулын номын санг байгуулсан байгаа. Ингэснээр хорооны иргэний танхим номын сантай болгож, сар болгон номнуудаа шинэчилдэг болохоор иргэд идэвхитэй хамрагдаж байна. Эдгээр ажлуудад хорооны иргэд их сайшаалтай хандаж байгаа.  
Хоёрдугаар хороо хичнээн хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
Манай хороо нийгмийн ажилтан, найман хэсгийн ахлагч зэрэг нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс гадна өрхийн эмнэлэг, хэсгийн байцаагч нар хорооны 2467 өрх, 9113 иргэнд  үйлчилдэг. Манай хорооны өрхийн эмнэлэгийн хувьд таван эмч, гурван сувилагчтайгаар иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна.  Манай хороонд нийт 48 байр харьяалагддаг.
Танай хорооны иргэдийн оролцоо хэр байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ?
Бид  жилд 2 удаа иргэддээ тайлан тавьдаг. Орон нутгийг хөгжүүлэх сангаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд айлуудаар явж саналаа өгөөд саналын хуудсаа хэсгийн ахлагч нар аваад саналын эрэмбэ, дараалал үүсгээд явдаг. Манай иргэд хорооноос зохион байгуулж байгаа ажилд маш их идэвхтэй оролцдог. Хоёрдугаар хороо маань спорт, урлагаараа тэргүүлж явдаг хороодын нэг. Үүний нэг илрэл нь  нийслэлээс зохион байгуулсан “Бүх ард түмний спартакад” –д сагс, волейболын төрлөөр нэгдүгээр байр, хийн дасгалаар гуравдугаар байр,  нийслэлд нэгдүгээр байранд орж 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн. Хэдхэн хоногийн өмнө болсон дүүргийн “Ажилчны урлагийн их наадам”-д идэвхтэй оролцож, гуравдугаар байранд орж 400 мянгаар шагнагдсан байгаа. Уг наадамд манай нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд идэвхтэй сайн оролцсон. Тухайлбал Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн бүх ажилтан албан хаагч, 65-р цэцэрлэгийн ажилчид болон хорооны амьд хөгжмийн “Атлантис” хамтлаг нар оролцож нэгдүгээр байранд орсон. Үүнээс гадна манай ахмадын хорооны дарга жил болгон ахмадын баяр болоод бусад олон арга хэмжээг идэвхитэй  сайн зохион байгуулдаг.
Дүүргээс 2014 оныг хүүхдийг дэмжих жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд хийсэн томоохон ажлуудаас дурдвал?
Хүүхдийг дэмжих жилийн хүрээнд хийсэн томоохон ажлууд гэвэл хүүхдүүдийн дунд томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулсан. Тухайлбал буухиа тэмцээн, зорилтот бүлгийн хүүхдүүдээс гадна тэнэмэл амьдралтай хүүхдүүдийг цуглуулж, сургууль завсардуулахгүй байх ажлыг нийгмийн ажилтан маань зохион байгуулсан. Түүнчлэн энэ чиглэлээр хийсэн томоохон ажлуудын нэг бол  хорооны  хүүхдүүдээс “хороо гэж юу вэ?” гэсэн судалгаа авсан. Эдгээр хүүхдүүдэд хороо гэж хичнээн хүний бүрэлдэхүүнтэй, ямар үйл ажиллагаа явуулдаг газар болохыг нь тайлбарлаж өгсөн. Мөн “Намрын уянга” шүлгийн тэмцээнд хорооны хүүхдүүд идэвхитэй оролцсон. Манай нийгмийн ажилчид их ачаалалтай ажилладаг.  Нийгмийн ажилчид ажлынхаа дундуур хүүхдүүдэд  чиглэсэн олон ажлыг  идэвхитэй, сайн зохион байгуулсан. Дээрх ажлуудыг зохион байгуулснаар манай хороо тэнэмэл болон сургууль завсардсан хүүхэдгүй болсон. Мөн бүтэн өнчин болоод өвчтэй хоёр хүүхдийн иргэний үнэмлэхийг  үнэ төлбөргүй гаргаж өгсөн.
Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14114
0 эможи
keyboard_arrow_up