Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2014 оны 12 сарын 17

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2014.12.17/ Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мафай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Олон улсын валютын сангаас хийсэн дүгнэлтийг танилцуулан, Монгол Улсын төсвийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн тус сангаас Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түргэвчилж, ойрын хугацаанд Улсын Их Хурлаар батлуулах шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14137
0 эможи
keyboard_arrow_up