Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдөр 2215 тонн хог хаягдал цэвэрлэжээ

2014 оны 12 сарын 18

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрсөн амралтын  өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг  зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд 6318 аж ахуйн нэгж байгууллага, 27717 иргэн оролцож, нийтийн эзэмшлийн 1,804 мян м2 талбайг цэвэрлэж, 2215 тн хог хаягдлыг ачуулжээ.
Цэвэрлэгээний үеэр Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтэд хяналт тавьж ажилласан байна. Бүх нийтийн цэвэрлэгээнд Баянзүрх, Сүхбаатар  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14217
0 эможи
keyboard_arrow_up