Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ ХӨТӨЛБӨР“ ҮР ДҮНГЭЭ ӨГЧЭЭ

2014 оны 12 сарын 18

Өнөөдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны Иргэний танхимд болж өндөрлөлөө. Тус хуралдаанд ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг болон ИТХ-ын тэргүүлэгчдийн төлөөлөгчид оролцлоо.  ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар үр дүнгээ өгсөн олон ажлуудыг ажлын хэсгүүд танилцуулсан бөгөөд үүний нэг нь Хан-Уул дүүрэг 2014 оныг "Хүүхдийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээнд "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөр хэрэгжиж байгаа явдал юм.

 

Хүүхдийг  бүх талаас нь дэмжих, тэдний онцлогт тохирсон хэрэгцээг хангахуйц хандлагыг нийгэмд төлөвшүүлэх замаар аливаа шийдвэрт бие даан нөлөөлөх чадвар, оролцоог дэмжин амьдралын баталгаагаар хангагдах, эрхээ эдлэх боломжоор дүүрэн орчин бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд "Хүүхдэд ээлтэй Хан-Уул"  хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Харин тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлийн дагуу "Хүүхэд хөгжил", "Хүүхэд хамгаалал"-ын гэсэн ажлын хэсгийг байгуулан "Хүүхэд хөгжил"-ийн ажлын хэсэг 12 удаа хуралдаж 17 төсөл, Хүүхэд хамгааллын ажлын хэсэг 16 удаа хуралдаж 14 төсөл хэлэлцэн баталсан байна.

Харин энэхүү хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчидийн оролцоо чухал байсныг онцлон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд шагнал гардууллаа.

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14248
0 эможи
keyboard_arrow_up