Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

О.Магнай ажлаа өгөхөө мэдэгдлээ

2014 оны 12 сарын 22

ШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа талаар өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр ажлаа өгөх болсоноо дараах хоёр шалтгаанаар тайлбарласан юм. Нэгд шинээр байгуулагдсан ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Шийдлийн засгийн газар ямар ч сөрөг хүчингүй болсон учир сөрөг хүчингүй засгийн газарт ажиллах боломжгүй. Хоёрт  Шадар сайдаар ажиллаж буй У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж чадахгүй хэмээн тайлбарласан юм. О.Магнай нь  ШӨХТГ-т хоёр жил дөрвөн сарын хугацаанд ажилласан байна. Тэрээр энэ хугацаанд 6000 гаруй иргэдийн гомдлыг шийдвэрлэж, 1000 гаруй шалгалт хийж 8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан өгчээ. Тэрээр өргөдлөө сэтгүүлчдэд мэдээлэл хийсний  дараа ерөнхий сайдад өгөхөөр явсан  юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14415
0 эможи
keyboard_arrow_up