Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтэц орон тоог баталлаа

2014 оны 12 сарын 23

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, Технологийн парк” орон нутгийн өмчит  төсөвт үйлдвэрийн газрын бүтэц орон тоог батлах тухай” А/1047 дугаар захирамж гаргаж,  тус газрын бүтэц орон тоог баталлаа.
Энэхүү “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, 2030 хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг болон Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулснаар дэвшилтэт технологи үйлдвэрлэлд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй олон улсын шаардлага хангахуйц барилгын үйлдвэрлэл хөгжиж, 1500 гаруй ажлын байр нэмэгдэж, барилгын материалын импорт буурна гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14466
0 эможи
keyboard_arrow_up