Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

О.Гантуяа: Сошиал нетворкыг ашиглан иргэддээ хорооныхоо мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна

2014 оны 12 сарын 23

Хан-Уул дүүргийн 15-р хорооны Засаг дарга О.Гантуяатай энэ онд тус хорооны хийж хэрэгжүүлсэн ажлын талаар  ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Танай хороо хэдэн онд байгуулагдсан талаар яриа эхлэе.

Манай Хан-Уул дүүргийн 15-р хороо нь 2010 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/48 дугаар тогтоолоор нэгдүгээр хорооноос тасран шинээр байгуулагдсан хороо юм. 

 

Манай хороо нь нийгмийн ажилтан, хөдөлмөрийн мэргэжилтэн, иргэний бүртгэлийн ажилтан, хоёр цагдаа нийт 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг хорооны иргэддээ хүргэж байна.
-Энэ онд танай хороонд ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн бэ?    
2014 онд Орон нутгийн хөгжлийн сангаас 126 сая төгрөг батлагдсан. Уг санхүүжилтээр  туулын гудамж, Нархан хотхоны гурван хэсэг газарт 2 тоглоомын талбай болон ахмадын хөгжлийн байшин барихаар ажиллаж байна. Энэ бүх ажлууд иргэдийн санал асуулгаар дэмжигдсэн. Ялангуяа ахмадын хөгжлийн байр нь иргэдийн санал асуулгаар нилээн өндөр дэмжигдсэн. Мөн манай хороонд  3000 өрхийн  9000 иргэнтэй Арбит хороолол байдаг. Уг хороололын  6600 иргэн нь манай хороонд бүртгэлтэй. УИХ-ын гишүүн Л.Болд нь Батлан хамгаалахын сайд байхдаа ахмад дайчдад дэмжлэг үзүүлж Арбит хороололд байр өгч байсан.  Энэ хороололд одоогоор 90-с дээш насны 20 гаруй ахмад байдаг.
Түүнчлэн манай хорооны ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл байхгүйн улмаас зундаа гадаа даалуу тоглож, өвөлдөө орц хэсэн цагийг өнгөрүүлж байна.  Тиймээс ахмадынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх, эмнэлгийн хорооны үйлчилгээг ойртуулах зорилгоор 60 сая төгрөг төсөвлөсөн. Гэвч зураг төсөлтэй холбоотой нилээн асуудал үүсч,  улмаар төсөвт нь өөрчлөлт орж өрхийн эмнэлэг, цагдаа гээд бүх л үйлчилгээ нь дороо байх зорилгоор 2 давхар байшин баригдахаар төсөвт суугдсан. Энэ ажлын зураг төсөл нь 2 жил дамнаж байж одоо л бэлэн болж байна. Үүнээс гадна хороог бүрэн камержуулахаар төлөвлөж байсан  42 сая төгрөг төсвөөс танагдсан байгаа.
-Танай хорооны хувьд хүн амын нягтаршил хэр их байдаг вэ?
Манай хороо нь 17000 гаруй хүн амтай. Дүүргийн хэмжээнд хамгийн их шилжилт хөдөлгөөн ихтэй хороонд ордог. Учир нь жилд хоёроос гурван мянган хүн нэмэгдэж байна. Амжиргааны түвшин тогтоох судалгаагаар манай хорооны иргэд дундаас дээгүүр гэсэн судалгаа гарсан. Үндсэндээ бол манай хороонд гэр хороолол байхгүй. Энэ оны эхнээс бид  хороогоо хоёр хуваах санал хүргүүлээд байгаа. Сүүлийн саналаа бид өнгөрсөн 9 дүгээр сард Нийслэлд хүргүүлсэн боловч төсөв мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар буцаагдсан. Харин 12 сарын байдлаар хороо хуваах асуудал маань нааштайгаар шийдэгдэж төсөв нь батлагдах хэмжээнд хүрсэн байгаа.
-Хорооноос зохион байгуулж буй ажилд иргэд идэвхтэй оролцож чаддаг уу?
Манай хорооны иргэдийн оролцоо  харьцангүй муу талдаа байдаг. Тухайлбал жил бүрийн нэгдүгээр сард хорооны Засаг даргын үр дүнгийн тайлан танилцуулахад 135-аас дээш хүн ирснээр ирц  бүрддэг. Гэтэл энэ оны нэгдүгээр сард хуулийн хугацаанд буюу 14 хоногт багтаж тайлангаа тавихад маш хүндрэлтэй байсан. Эхний хуралд 40 хүн ирж ирц хүрэхгүй хурал тарж байсан бол хоёр дахь хурал дээр 20 хүн,  гурав дахь хурлаа ирсэн ирцээр нь буюу 70 хүнтэйгээр тайлангийн хурлаа хийж баталгаажсан. Иймэрхүү байдлаар орон нутгийн сан, нийслэл дүүргээс зохион байгуулсан иргэдийн санал асуулгад идэвхи оролцоо муу байдаг. Хуралд оролцогчдын дийлэнх нь ахмадууд байдаг. Залуучуудын оролцоо сул байгаа нь бидний ажилд сөргөөр нөлөөлдөг.  
-Танай хорооны нэн тэргүүний тулгамдаж буй ямар  асуудал байна бэ?
Сүүлийн үед  орон сууц маш ихээр баригдаж байгаатай холбоотойгоор  дулаан, халуун усны шугамын хоолой ачааллаа дийлэхээ больсон. 2013 оны  аравдугаар сард Нийслэлийн төсвийг батлахын тулд иргэдээс санал асуулга авсан. Таван чиглэлээр томоохон санал асуулга явуулсан. Манай туулын гудамжны хажууд нь бохир халиад урсаж хүүхэд, хөгшидгүй амьсгалаад явж байхад автомашины зогсоол нэгээр гарч ирсэн.  Сая хурлаар иргэд бохирдолтой орчинд амьдарч байгаа талаараа санал гомдол хүргүүлсэнээр санал асуулгын нэгээр гарч, яаралтай шийдвэрлэхээр болсон.
-Танай хорооноос иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?
Иргэдийг хорооны ажилд идэвхтэй оролцуулах зорилгоор сошиал медиаг ашиглан асуудлыг шийдэхийг зорьсон. Энэ нь иргэд фэйсбүүкээ шалгах үед хорооны үйл ажиллагааны талаар болон амьдарч байгаа газар, явж байгаа зам, тогны хязгаарлалтын талаар гардаг байх. Энэ санаагаа дүүрэгтээ дэвшүүлэхэд 11,15-р хорооны иргэдийн оролцоо идэвхи сул байгааг ойлгож дэмжсэн. Бид  чөлөөт цагаараа фэйсбүүкээ явуулах биш харин  албан ёсны хөтлөх ажилтны орон тоог гаргасан. Одоогоор манай хорооны фэйсбүүк хуудсанд хорооны 900 өрх нэгдсэн байна. Тэр болгон хороо, дүүргийн мэдээллийг авч чаддаггүй  иргэд энэ ажлыг талархан хүлээж авч байгаа. Зөвхөн нэг л хүн санал гомдолд хариулдаг байхаар зохицуулагдсан нь  хариуцлага  нэг хүн дээр л ирдэг давуу талтай. Одоогийн байдлаар газар ухагдсан, энийг засч өгөөч гэсэн гомдол ирэхэд таны гомдолыг ийм байгууллагад өгсөн одоо ийм шатанд явж байна гэх мэтчилэн хариу өгч ажиллаж байна. Дүүргээс энэ ажлыг  нэгээс  хоёр сар туршилтаар явуулж байгаад ажил болгосон. Энэ  цахим зохион байгуулагч  нь манай дүүргийн бүх хороодод хэрэгжиж  байгаа.
-Үүнээс гадна хорооноос иргэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?
Энэ онд бичил бизнесийг дэмжих чиглэлээр хороо болгон хадгаламж зээлийн хоршоо байгуулахаар болсон.  Манай хороо нь “Буянт” ХЗХ байгуулан санхүүгийн зохицуулах хорооноос эрхээ авахаар хүлээж байна. Мөн хорооны зүгээс хүүхэд залуучууд, ахмадуудад зориулан тодорхой хэмжээний ажил хийгддэг. Тухайлбал оны эхнээс ахмадуудаа хүлээн авна,  хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулна, ахмадын баяраар хүндэтгэл үзүүлэх гэх мэт ажлууд тогтмол хийгддэг.
-Эдгээр ажлыг зохион байгуулахад төсөв хөрөнгийг нь хаанаас гаргадаг вэ?
Хороо бол иймэрхүү арга хэмжээнд төсөв байдаггүй. Тухайн үедээ гарах зардлыг төлөөлөгчдөөсөө дэмжлэг авдаг. Ашиг сонирхлын тухай хууль гарснаар бичгээр болон амаар аж ахуй нэгжээс  албан ёсоор  дээрх зардлыг гаргаад өгөөч гэх боломжгүй болсон. Харин аж ахуй нэгж, байгууллагууд  өөрсдөө хороогоор дамжуулан бэлэг гардуулах нь хуулиар зөвшөөрөгдсөн.
Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танай хорооны цаашдын ажилд амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14467
0 эможи
keyboard_arrow_up