Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Минжүүр:Соёлын ордон 2014 онд олон ажлыг хийж хэрэгжүүллээ

2014 оны 12 сарын 25

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордны захирал, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Б.Минжүүртэй 2014 онд хийсэн ажлын явцын талаар ярилцсанаа хүргэж байна.

 

-Хан-Уул дүүргийн Соёлын ордон сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь тогтворжиж, амжилттай ажиллаж байгаа. Соёлын ордон одоогоор ямар бүтэц бүрэлдэхүүнтэйгээр, иргэд рүү чиглэсэн ямар ажлуудыг хийж байгаа вэ?
Хан-Уул дүүргийн Соёлын ордон нь анх 1936 онд ажилчин залуусын хүсэл сонирхолоор сайн дурын театр, бүлгэм, улаан булан хэлбэрээр байгуулагдсан түүхтэй. Удалгүй Ажилчны соёлын ордон болон өргөжиж, 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Монголын соёл урлагийн салбарын анхны томоохон байгууллагуудын нэг юм. Олон арван гавьяатууд төрөн гарсны дотор зохиолч Р.Чойном нь тайзны зураач мужаанаар ажилладаг байлаа. Соёлын ордон маань 1990 оноос хойш уруудан доошилсоор 2008 он гэхэд үндсэн үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгүй болсон байдаг. Ингээд 2009 оноос дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор их засварын ажлыг эхлүүлж, үндсэн үйл ажиллагаагаа явуулах орчныг бүрдүүлсэн юм. Одоогийн байдлаар дүүргийн соёлын ордон нь 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна.
-Соёлын ордон 2014 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлаасаа дурьдвал.    
2014 ондоо хэд хэдэн томоохон ажлуудыг хийлээ. "Хараацай хүүхдийн урлагийн их наадам"-г амжилттай зохион байгуулж, энэ оны 3,4 дүгээр сард С.Лувсанвандан сангийн дэмжлэгтэйгээр "Миний ном" театрчилсан жүжгийн уралдааныг  зохиосон. Мөн С.Лувсанвандан сангийн дэмжлэгтэйгээр дүүргийнхээ авьяаслаг сурагчидын тоглолтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийслэл Хөх хот, Баянхонгор аймаг, ОХУ-ын Улаан-Үүд хотуудад амжилттай зохион байгуулж, Монгол улсынхаа соёл, урлагийг сурталчилан ажиллалаа. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн хэмжээнд хүүхдүүдийн дунд "Соёлын өвийг өвлөн тээгч хүүхэд" тэмцээнийг зохион байгуулж амжилттай ажилласан.

-Дүүргийн Соёлын ордоны цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө юу байгаа вэ?
Хан-Уул дүүргийн соёлын ордон маань Монгол улсын хэмжээнд ажиллаж чадахуйц, стандартыг бүрдүүлсэн соёлын байгууллага байж, өргөн хүрээнд шинэ үеийн хүсэл, эрэлтэд нийцхүйц үйлчилгээг бүрэн үзүүлж чаддаг болгохыг зорин ажиллаж байна.
Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хан-Уулын авьяастан 2014” зорилтот төслийн хүрээнд Ажилчны урлагийн их наадмыг хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
-Ярилцсанд баярлалаа Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14628
0 эможи
keyboard_arrow_up