Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нэг тэрбумын машинуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ

2014 оны 12 сарын 26

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” А/1048 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нэг тэрбум 530 сая төгрөгийн үнэ бүхий агаарын бохирдлыг хэмжих тусгай зориулалтын авто машин, бага оврын олон үйлдэлт трактор, тусгай зориулалтын болон суудлын авто машин, нийт 11 тээврийн хэрэгсэл, Бүгд найрамдах Солонгос улсын Онцгой байдлын газраас хандивласан  22 сая 179 мянган төгрөгийн үнэ бүхий хоёр тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авахыг Нийслэлийн Агаарын чанарын алба, Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор” төв, “Чингэлтэйн Ахмадын амралт” ОНӨААТҮГ, Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ, Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, захирал нарт даалгав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14723
0 эможи
keyboard_arrow_up