Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн

2014 оны 12 сарын 30

Малчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр  08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 24-29 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Хүйтэрч 15-17 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2014 оны 12 дугаар сарын 31-нээс 2015 оны 1 дүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 31-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 2,3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 31-нд нутгийн зүүн хагаст хүйтэн хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Нэгдүгээр сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14807
0 эможи
keyboard_arrow_up