Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэлх 6.0 км авто замыг нээлээ

2014 оны 12 сарын 31

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, “Хансуун зам” ХХК-ийн ерөнхий захирал Х.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уг замын ажлыг “Хансуун зам” ХХК 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтай, явган хүний болон дугуйн замтайгаар хийж гүйцэтгэжээ.  
Энэхүү замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10 тэрбум 800 сая төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд цаашид газар доорх төмөр замын нүхэн гарц, гүүрэн байгууламж хийх аж. Мөн уг замд дугаарын хязгаалалт үйлчлэхгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.
Авто замын нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Юуны өмнө Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэлх 6.0 км замын ажлыг хийж гүйцэтгэсэн “Хансуун зам” ХХК-ийн хамт олонд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Тийм ч учраас зам бол сайхан бүхний эхлэл байдаг. Бид 2012 оноос хойш томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаагийн нэг нь энэхүү зам юм. Уг зам нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл, цаг хэмнэлтийн асуудлыг шийдэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14891
0 эможи
keyboard_arrow_up