Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

А.Мөнх-Амгалан: Иргэдийг идэвхжүүлэх төр, иргэн хоёрыг холбох ажлуудад ихээхэн анхаарал хандуулж ажиллаа

2014 оны 12 сарын 31

Хан-Уул дүүргийн долдугаар хорооны засаг дарга А.Мөнх-Амгалантай 2014 онд хийгдсэн ажлын талаарх ярилцлагыг хүргэж байна.

 
 

- Сайн байна уу. Таньд болон танай хамт олонд ирж буй шинэ оны мэнд хүргэе.

- Сайн сайн байн уу. Баярлалаа. Хорооныхоо нийт айл өрх албан байгууллагууддаа шинэ оны мэнд дэвшүүлье.

- Долдугаар хороо ямар бүтэц бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна вэ?

- Манай хороо нь долоон хэсгийн ахлагч, таван төрийн албан хаагч, хэсгийн байцаагч, иргэний танхим, өрхийн эмнэлэгтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна. Бид Нийслэлийн 375 жилийн ойн ажлын хүрээнд зохион байгуулсан “Шилдэг Хороо” шалгаруулалтаар нийт 152 хорооноос шилдгээр шалгарсан амжилттайгаар энэ оноо үдэж байна.

-2014  онд танай хороонд ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ?

-Улиран одож буй 2014 он бидний хувьд  шинэ зорилтуудыг гаргаж ажилласан. Орон нутгийн хөжлийн сангаар гэрэлтүүлэг бүтээн байгууллалтын ажил эрчимтэй явагдсан ба иргэдийн бүлгүүдийг үүсгэн хорь орчим сая төгрөгийн тендерт оролцож иргэд маань их бүтээн байгуулалтанд гар бие оролцсон. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаар нийт 300 гаруй гэрэлтүүлэгтэй болж иргэдийн маань амьдрах орчинд өнгө гэрэл нэмсэн төслийг ч амжилттай хийж дуусгалаа. Дээрх ажлуудаас гадна өнгөрсөн  онд орон нутгийн хөгжлийн сангаас Жаргалантийн шинэ эцсийн орчимд 400 метр газрыг татдаг, 360 градус эргэлддэг шинэ дэвшилтэт технологийн камеруудыг суурилуулав. Энэхүү ажил хийгдсэнээр гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурч, гэмт хэргийн илрүүлэлтэнд ч сайнаар нөлөөлсөөр байна. Ирэх жил нэн шаардлагатай газруудад дахин 30 камер суурьлуулахаар төлөвлөж, дүүргэд шаардлагатай газрын зураглалыг өгсөн байгаа.

-Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахын тулд ямар ажил зохион байгуулсан бэ?

-Энэ тал дээр манай хороо шинэлэг ажил зохион байгуулсан. Нэгдүгээр сарыг  халамжийн чиглэл, хоёрдугаар сарыг иргэний бүртгэл, гуравдугаар сарыг иргэдийн хурал иргэдээс санал авах, дөрөвдүгээр сарыг эрүүл мэнд зэрэг сар болгоныг нэг үйлчилгээний сар болгон өнгөрүүлж иргэддээ нэг цонхны үйлчилгээ явуулж байна. 

-Энэхүү үйл ажиллагаанд иргэдийн идэвхи оролцоо хэр байсан бэ?

-2013 онд иргэдийн оролцоо сул байсан бол энэ онд бидний гарсан санал санаачлага, шинэ  төслүүдийн маань үр дүнгээр иргэдийн оролцоо харьцангүй сайжирсан. Мөн иргэдийг идэвхжүүлэх төр иргэн хоёрыг холбох ажлуудад ихээхэн анхаарал хандуулж  ажиллаа. Үүнээс гадна “Ажилчны Урлагийн Их Наадам”, “Спортын Их Наадам” -д иргэд маань их идэвхтэй оролцсон.

Үүнээс гадна бид иргэдийн дунд хөршийн холбоо бий болгож туг аялуулдаг болсон ба “Хөршийн холбоо, долдугаар хороо” гэсэн туг иргэдийн хашаанд  байрлуулсан. Иргэд биедээ тус дэм болж, аюулгүй тайван хороог бий болгоход уг ажлын гол зорилго оршиж байна. Туг байрласан айл нь тухайн орчиндоо хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гудамжинд хог хаяулахгүй байх зэрэг хяналтыг тавьдаг. Тугтай хамт тухайн айлд  дэвтэр очдог ба энэ дэвтрээр иргэдээс санал хүсэлт авч, хороонд хүргэгдэх ба бид бүхэн иргэдээс ирсэн санал санаачлагыг ирэх жилийнхээ ажилд тусган ажиллахаар зорьж байна. Үүнээс гадна бид хорооны хурлыг тогтмол зохион байгуулж байгаа ба энэ хурлаар амьдарч буй гудамд тулгамдаж байгаа асуудлаар уулзаж санал солилцон, төрийн үйлчилгээг танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар болон хэрхэн шийдвэрлэх арга замыг хайдаг. Хэсгийн ахлагч нар хорооны бүх аж ахуй нэгжүүдэд байрлах нийтийн зар мэдээллийн самбарт мэдээллийг тогтмол шинэчилж тавьж байна.

-Хорооны иргэддээ чиглэсэн ямар хөтөлбөрүүд хэрэгжиж байна вэ?

- “Гэр бүлийн өдөрлөг”, “Архигүй хороо” төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүдэд манай иргэд идэвхтэй  хамрагдаж байгаа. Хороон дээр “Эр зоригтон” клуб байгуулагдсан. Клубын  эрчүүд маань өөрсдийн бодол санааг хуваалцдаг архиний хамаарлаас гарах ийм үйл ажиллагааг явуулж байгаа. Одоогийн байдлаар клубд хамрагдсан дөрвөн иргэн архинаас гарсан нь бидний энэ ажлын үр дүн хэмээн харж байна.

-Долдугаар хороонд нэн тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?

-Төв замын асуудал байна. Энэ зам нь хуучин учраас дулаарахаар ус орж ирдэг. Мөн Яармагийн хэмжээнд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол хөрсний бохирдол. Олон жил гэр хорооллын айлууд амьдарч байгаа болохоор хөрсний бохирдол их байдаг. Хогны асуудлыг манай яармагийн хэмжээнд зөв зүйтэй шийдсэн байгаа ба энэ ажлын хүрээнд сард хоёр удаа хогыг тогтмол ачуулж байгаа. Энэ ажлын үр дүнд манай хороо хур хоггүй хороо болсон.

-Таньд баярлалаа. Та бүхний төлөвлөсөн болон хэрэгжүүлж буй олон ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14918
0 эможи
keyboard_arrow_up