Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэллээ

2015 оны 1 сарын 05

Нийслэлийн Засаг даргын А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар болсон. Үүний дагуу нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын цэргийн бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, цэргийн бүртгэлийн мэдээллийн санд хийгдсэн өөрчлөлт шинэчлэлт болон дүүргүүдийн цэргийн штабын дарга нар цэргийн тоо бүртгэлийг хангах бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

 


Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдахаар бэлэн болж, дүүргүүд энэ ажлын хүрээнд  цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоож, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг  гаргаж, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулж байна. Мөн албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион  байгуулах журмын хүрээнд сургалт, семинар явуулж, шаардлагатай гарын авлага, материалаар хангаж, тоо бүртгэлийн ажилд хяналт тавьж ажиллах зэргээр бэлтгэл ажлаа бүрэн хангасан талаар дүүргүүдийн цэргийн штабын дарга нар танилцууллаа. Цэргийн бүртгэл ажлын өдөр 8-20 цаг, амралтын өдөр 10-20 цагийн хооронд явагдах аж.  
Энэ ажлын хүрээнд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэдэн хэдэн үүрэг чиглэл өглөө. Үүнд, Цэргийн бүртгэл явуулахдаа хуулиа дээдэлж, иргэдийг хуулиа биелүүлэх боломжийг бүрдүүлэх, бүртгэлийг шударга нээлттэй явуулах, дүүрэг, хороодын ажлын уялдааг зохицуулж, цагийн хуваарийг иргэдэд таниулах, санаатай, санамсаргүй байдлаар цэргийн бүртгэлээс завсардсан иргэдэд захиргааны ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр сануулж, дахин бүртгэх, хэрвээ энэ сарын 20-ноос өмнө амжиж бүртгүүлэхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15046
0 эможи
keyboard_arrow_up