Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр барих барилга байгууламж, автозамын зураг төслийг баталлаа

2015 оны 1 сарын 06
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/1073 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 онд он дамжин хэрэгжих шинээр баригдах барилга байгууламж, авто замын зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд тавигдах 3,0 км авто замын зураг төсөл, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд барих 2,8 км авто замын зураг төсөл,  тус дүүргийн 9 дүгээр хороонд барих 2,5 км авто замын зураг төсөл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт UB town, Wizard town орчмын бохир усны гол шугамын зураг төслийг баталлаа.
Энэхүү хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт, авто замын зураг төсөлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
ШИНЭЭР БАРИГДАХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, АВТО ЗАМЫН
ЗУРАГ ТӨСӨВ,ТЭЗҮ, ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХӨРӨНГӨНӨӨС ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЗУРАГ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
 
Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал Хугацаа
 
Төсөвт өртөг                   /сая төг/
 
1
Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил  
2013-2015
 
180,0
 
2 Автозамын зураг төсөл 3,0 км /БЗД, 19 дүгээр хороо/
 
2013-2015 60,0
3 Авто замын зураг төсөл 2,8 км /БЗД, 24 дүгээр хороо/
 
2013-2015 56,0
4 Авто замын зураг төсөл 2,5 км /БЗД, 9 дүгээр хороо/
 
2013-2015 50,0
5 Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт UB town, Wizard town орчмын бохир усны гол шугамын зураг төсөл
 
2013-2015 40,0
  ДҮН   386,0
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15118
0 эможи
keyboard_arrow_up