Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Залуус нэгдэж 5 дүүргийн 1000 гаруй хүүхдийг баярлууллаа

2015 оны 1 сарын 06

Монголчууд бид баяр ёслолын үеэр олон олон хүмүүсийг баярлуулах тэр дундаа хүүхэд, хөгшидийг баярлуулах хүсэлтэй, сайхан сэтгэлт ард түмэн. Буян буяны дээд нь бусдыг баярлуулах гэдэг. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Залуучуудын  холбооноос "Хүүхэд Бүрийг Хайрлая" аяныг  санаачлан оны өмнө амжилттай хэрэгжүүлсэн байна. Уг  аян нь 2014 оны 12 сарын 12- оос 29-ны өдрүүдэд өрнөж нийт 5 дүүргийн 1000 гаруй хүүхдэд бэлэг өгч, нэн ядуу 30 гаруй айлд түлээ нүүрс, гурил гоймон, есийн тос ар гэрт нь хүргэж өгч баярлуулжээ. Эдгээр 1000 бэлгийг Сүхбаатар дүүргийн 1-20-р хорооны 600 хүүхэд, Чингэлтэй дүүргийн 17 хорооны нэн ядуу айлын хүүхдүүд, Сонгино Хайрхан дүүргийн 26 хороо "Улаанчулуут"-ын хогийн цэг дээр ажиллаж амьдардаг нэн ядуу өрхийн хүүхдүүд, Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын Харъяа Насанд хүрээгүйчүүдийн 411-р хорих ангийн дэргэдэх 110-р бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, Баянзүрх дүүрэгт байрлах эцэг эх нь архины хамааралтай айлын хүүхдүүд болон гудамжинд явж буй хүүхдүүдэд тараажээ. Энэхүү аянд  СБД-ийн "Ардчилсан холбоо"-ны дарга П.Мөнхбаяр, СБД-ийн Засаг даргын орлогч Х.Болормаа,  Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийг удирдах нэгжийн захирал Н.Энхболд,  СБД-ийн 20-р хорооны иргэн Д.Доржсүрэн,  СБД-ийн Залуучуудын холбооны гишүүн О.Гарам, Солонгос улсад оршин суугаа иргэн Б.Золзаяа, СБД-ийн "Ардчилсан нам",  СБД "Ардчилсан холбоо",  "Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо" ТББ,  МӨХ-ний "SOS" хууль зүйн товчоо, ''Модон байшин''ХХК,  "Бат Сити" ХХК, "Мөнхийн хайр" цуглаан,  "Хүнлэг харилцаа" ТББ зэрэг хувь хүмүүс болон албан  байгууллагууд идэвхитэй оролцож ивээн тэтгэсэн аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15123
0 эможи
keyboard_arrow_up