Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Утаагаа танин мэдэж, судалж хордоцгооё

2015 оны 1 сарын 06
“Азийн цагаан дагина” утаан дунд бүрэлзэн байна. Эхийн хэвлий дэх ураг бага сартайдаа зулбах, амьгүй, өсөлтгүй болох тохиолдол бүрт утаа ямар нэгэн хэмжээгээр холбоотой. Түүнчлэн нийслэлд амьдардаг таван хүүхэд тутмын нэг нь хамар, хоолой, залгиур эрхтний үрэвсэлт эмгэгтэй гэсэн оноштой байгааг ДЭМБ-ын судалгаа харуулсан байна. Өглөө, оройдоо хотын ихэнх хэсгээр ойрын зайд ч харагдах орчин хязгаарлан дуниартдаг саарал утааг багасгах талаар сүүлийн хэдэн жил тасралтгүй ярив ч шийдэл нь хангалттай үр дүн авчрахгүй байна.  
 
Тэгвэл “Цэвэр агаар сан”, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хариуцсан ажлаа хэрхэн үргэлжлүүлж байна вэ. 

Agaar.mn вэб сайт, гар утасны аппликэшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг ашиглалтад оруулж, 30 минут тутамд агаарын чанарын мэдээллийг шинэчлэн олон нийтэд хүргэж байгаа гэнэ. Тиймээс уг сайтаас эсвэл ухаалаг программыг гар утсандаа татаж авснаар иргэн бид амьдарч буй орчныхоо агаарын чанарыг хянах юм байна. Бас бүрэн шаталтат гэгдэх зуухны тархалт, цахилгааны үнийн хөнгөлөлтийн талаарх мэдээлэл, агаарын бохирдлыг бууруулах бодлого, шийдвэр, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс хамгаалах эрүүл мэндийн зөвлөгөөг ч авч болох аж. 

Тэдний хийж хэрэгжүүлж буй ажлын нэг тус сайтын мэдээллээр 133822 ширхэг гэр хорооллын айл өрхүүдийн болон ААНБ-уудын зуух, гурван цахилгаан станц, 674064 автомашин утааг үйлдвэрлэж байгаа бөгөөд нийт зуухын 45 хувийг энгийн, 55 хувийг бүрэн шаталтат зуух эзэлж байгаа аж. Эдгээр зуухаа ашиглан нийслэлчүүд 5248682 тонн нүүрс, 290046м3 мод шатаан 79 тэрбум төгрөгийг утаа болгон агаар мандалд дуниартуулдаг байна. 


 
Тухайн орчныхоо агаарын чанарыг харуулдаг дэлгэцийн мэдээллээр өнөөдрийн 11.00 цагийн байдлаар СХД-ийн Толгойт орчимд маш их бохирдолтой/789/, МҮОНРТ орчим 768 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт буюу энэ тохиолдолд “Цэвэр агаар сан”-гийнхан зөвлөхдөө “Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх” хэмээжээ. 


 
Амралтын өдрүүдэд түгжрээ үүсгэн цэвэр агаарт гарахыг хүссэн нийслэлчүүдийн замын түгжрэл Түргэн тусламжийнхныг ч нэвтрүүлэх боломжгүй байснаас анхны тусламж авч чадалгүй хорвоог орхисон жишээ гуравхан хоногийн өмнө гарлаа. 

Эцэст нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлыг шинжлэх, зөвлөн таниулах зэрэг суурь, бэлтгэл арга хэмжээнүүдийг хангалттай хийлээ. Утаагаа хангалттай судаллаа, хортой, хөнөөлтэй гэдгийг нь мэдлээ. Одоо харин яах вэ. Танин мэдэж, судалж, шинжлэх зуураа хордсоор байх уу.

- See more at: http://society.time.mn/content/52690.shtml#sthash.OcbjZJTP.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15154
0 эможи
keyboard_arrow_up