Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн 50 хүртэлх метр талбайн хальтиргааг арилгах үүрэгтэй

2015 оны 1 сарын 09

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчмын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг. Энэ тухай НИТХ-ын тогтоолд иргэн, аж ахуйн нэгж гаднах 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээ болон цас мөсийг цэвэрлэх тухай тодорхой зааж өгсөн байдаг. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналтын мэргэжилтнүүд Энхтайваны өргөн чөлөө дагуу үйл ажиллагаа явуулдаг 325 байгууллагад цас мөсөө цэвэрлэж, хальтиргаа, гулгаагүй байлгах мэдэгдэл тараасан юм. Уг үүргээ биелүүлээгүй, хариуцсан 50 метр газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэй болохыг сануулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15382
0 эможи
keyboard_arrow_up