Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар шүүх хуралдаанд хүрэлцэн иржээ

2015 оны 1 сарын 09

“Шинэ продакшн”-ы жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд эхэллээ. Хуралдаанд шүүгдэгч Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар өөрсдийн биеэр хүрэлцэн ирж оролцож байна.

Энэхүү хуралдаанаар Ц.Алдармаагийн ял хөнгөрөх боломжтой гэж өмгөөлөгчид нь үзэж байгаа юм. Учир нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлт гарч, Ц.Алдармаа нь бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэж гарсан юм. Өөрөөр хэлбэл, хүнд биш хүндэвтэр гэж гарчээ. Ингэснээр Ц.Алдармаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйл анги, 98 болж өөрчлөгдөх юм байна. Тус зүйл ангид бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Мөн уг зүйл заалт нь “тэнсэн”-д хамрагдах боломжтой аж. Хэрвээ “тэнсэн”-д хамрагдаж чадвал Ц.Алдармаа эрх чөлөөтэй болох боломж бүрдэнэ.

Хэргийг сануулбал, “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун буцалсан ус цацаж гэмтээсэн юм.

Тиймээс анхан шатны шүүхээс Ц.Алдармаад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь алдагдуулсан хэрэгт буруутгагдан шүүхээс 7 жил 10 хоногоор шийтгүүлсэн. Учир нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6-д зааснаар онц хэрцгий аргаар бусдын бие махбодид санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэргээр ялласан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15385
0 эможи
keyboard_arrow_up