Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг маргааш болно

2015 оны 1 сарын 09

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банк, АНУ-ын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институттай хамтарч “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагт нийслэлийн төр захиргааны Хангарьд ордонд болох бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” НӨҮГ, Төрийн орон сууцны корпорацийн холбогдох албаныхан оролцоно. Мөн Монгол банк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци, Монголын Банкны Холбоо зэрэг банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцох юм. Хэлэлцүүлгээр Бага болон дундаас доош орлоготой өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах санхүүгийн тогтвортой механизмыг бий болгоход ямар чиглэлээр ажиллах зэрэг асуудлаар талууд харилцан санал солилцож, хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15406
0 эможи
keyboard_arrow_up