Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай БНХАУ-д ажилласан томилолтын зардлыг танилцуулж байна

2015 оны 1 сарын 10

Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагууд гадаадад албан томилолтоор ажилласан зардлын тайланг олон нийтэд мэдээлдэг. Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн нар 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайкоу, Гуанжоу хотуудад зохион байгуулагдсан Азийн хотын дарга нарын форумд оролцсон байна. Форумын үеэр Азийн хотуудын туршлагаас хуваалцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцжээ.Төлөөлөгчид дараахь зардлаар албан томилолтоор ажиллажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нислэгийн тийз /УБ-Хайкоу-Бээжин-УБ/ -2 талдаа- 2 хүн*2 296 400 төгрөг    4 592 800 төгрөг

Зам хоног -2 хүн *6 хоног-50 ам.доллар   600 ам.доллар

Унаа, тээврийн зардал -2 хүн*6 хоног-10 ам.доллар  120 ам.доллар

Бэлэг дурсгал, бусад зардал- 500 000 төгрөг

Нийт  5 092 800 төгрөг

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15525
0 эможи
keyboard_arrow_up