Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ажил, хичээл эхлэх, тарах цагийг өөрчилнө

2015 оны 1 сарын 12

Монголын Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосон байдаг. Харин энэ цагийн хуваарийн дагуу ажиллахад төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглаж, тарж байгаа нь  замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсгэх нэг шалтгаан болж байгаа юм.  Мөн сургууль, цэцэрлэгийн эхлэх тарах цаг ажил эхлэх, тарах цагтай давхцах нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсгэдэг. Тиймээс нийслэлийн ИТХ-аас Монгол Улсын Засгийн газар  хүсэлт тавьсны дагуу Засгийн газрын 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрх”-ийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэхийг үүрэг болгосон. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн ахалдаг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс судалгаа явуулж байна.  Их, дээд сургууль, ЕБС-ийн өглөө, өдөр, оройн ээлжийн цагийн хуваарийг  нэгдсэн байдлаар гаргасны дараа автозамын ачаалал аль цагт илүү үүсч байгааг тодорхойлж, цагийн хуваарийн өөрчлөлтийг төлөвлөж байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15628
0 эможи
keyboard_arrow_up