Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Э.Бүрэнтөгс: Иргэдийн оролцоог дэмжих төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа

2015 оны 1 сарын 14

Хан-Уул дүүргийн ИТХ-н төлөөлөгч 13-р хорооны Засаг дарга бөгөөд Тосгоны захирагч Э.Бүрэнтөгстэй ярилцлаа.

 

Сайн байна уу? Хан-Уул дүүргийн 13-р хороо 2014 онд ямар зорилтыг тавьж амжилттай ажилласан бэ?

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.  2014 он манай 13-р хороо, Туул Тосгоны хувьд олон шинэлэг ажлууд эхлүүлсэн, хийж  гүйцэтгэсэн жил боллоо. Тухайлбал жил дамнан улсын төсвөөр  хийж гүйцэтгэж байгаа авто замын ажил ерөнхийдөө дуусч маш сайхан замтай боллоо. Мөн Азийн сан, Улаанбаатар хотын ЗАА-с нийслэлийн зургаан дүүргийн зургаан хороон дээр хэрэгжүүлж байгаа хоггүй хороо төслийн ажлыг ХУД-с манай хороонд амжилттай хэрэгжүүллээ. Анх 1964 онд нийслэлийн хүн амыг өндөг,  тахиа, гахайн мах, малын сүү сүүн бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоогоор хангах төлөвлөлт зорилготойгоор байгуулж байсан Шувуу фабрик-Туул тосгоны маань түүхт 50 жилийн ой тохиосон сайхан жил боллоо. Хамгийн чухал нэг ажил бол Азийн сан Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь төсөл хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

13-р хороо хичнээн хүн амтай, хороо маань хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

   Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Тосгоны ажлын албаны ажилтан болон хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар нийлсэн 26 ажилтантайгаар ажиллаж байна. Бүгд өөр өөрийн ажил үүргийн хуваарьтай ажиллаж  манай хамт олон  ажлын бүтээмж сайтай байгаа тул, иргэд олны талархлыг хүлээж ирсэн гэж ойлгож бас найдаж байна.

ХУД-ын 13-р хорооны иргэдийн оролцоо ямар байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн иргэдийг идэвхижүүлэхийн тулд хорооны зүгээс ямар ямар ажлыг хийж байгаа вэ?

   Дээр дурдсан төсөл хөтөлбөрүүд нь иргэд рүүгээ түлхүү хандсан тэдний оролцоог дэмжсэн ажлууд байлаа. Эдгэээр ажлуудыг хийж ирснээр иргэд, төрийн үйлчилгээний байгуулагуудын хоорондын итгэлцэл сайжирч иргэдийн идэвхи оролцоо нэмэгдэж ирлээ.  Мөн дээр нь урьд жилүүдэд хорооны ИНХ жилдээ ганцхан удаа хуралддаг байсан бол одоо ард иргэдийн эрх ашигт нийцээгүй шийдвэрүүдтэй холбоотой жишээ нь нийтийн тээврийн асуудлаар, орон нутгийн хөгжлийн сантай холбоотой асуудлаар иргэдтэйгээ  6  удаа хурал, цуглаан хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

13-р хорооны хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна. Шийдвэрлэх гарцыг хэрхэн хайж ажиллаж байна вэ?

   Хийж бүтээе гэвэл гарц олдоно, аан эсрэгээрээ бол шалтаг шалтгаан олддог гэдэг шиг манай хамт олон бид аль болох хийчих юмсан бүтээх юмсан гэсэн сэтгэлээр ажиллаж байна цаашид ч ажиллах болно. Ер нь цаашид аливаа ажлыг хийхэд шат шатны дээд байгуулагууд дэмжихээс гадна иргэдийн дэмжлэг иргэдийн өөрсдийнх нь идэвхи санаачлага чухал, түүнээс биш дүүрэг, нийслэл, төрийн дэмжлэг харин ч урьд жилүүдээ бодвол болж л байна. Хорооны хувьд тулгамдаж буй асуудлууд байлгүй л яахав тоочоод байвал барагдахгүй. Тийм учраас бид жил ирэх тусам ажлаа зөв төлөвлөөд аль болохоор иргэдтэйгээ хамтраад төр засгийнхаа дэмжлэгтэйгээр шийдэх боломжтой гэж бодож байна.
Иргэддээ хандаж хэлэх таны үг?
    Та бүхэн бидний хийж байгаа ажлуудыг дэмжээд, хамтраад ажиллана гэдэгт итгэж байна. Ирж буй шинэ ондоо амжилт бүтээл арвин эрүүл энх хийморь золбоотой байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Баярлалаа.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15729
0 эможи
keyboard_arrow_up