Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Авто замын зориулалтаар газар эзэмших эрх олголоо

2015 оны 1 сарын 14
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/32 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улс, нийслэлийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөсөн 14 авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг тогтоож, нийслэлийн Авто замын газарт авто замын зориулалтаар тус бүр 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд:
  • Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дамбадаржаагийн Цагдаагийн постоос Шаргаморьтын гүүр, Шаргаморьтын гүүрнээс Хандгайтын зам хүртэлх 16.2 км орчим авто замын шинэчлэлтийн ажилд  32.4 га
  • Чингэлтэй  дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Салхитын ам чиглэлийн 2 км орчим шинээр барих авто замд 2.4 га
  • Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Хуурай мухарын амны 1.8 км орчим шинээр барих авто замд 2.16 га
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Шадивлангийн ам чиглэлийн 1 км авто замын шинэчлэлтийн ажилд 1.2 га
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Шадивлангийн ам чиглэлийн 1.9 км орчим авто замыг шинээр барих ажилд 2.28 га
  • Чингэлтэй  дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Яргайтын богины ам чиглэлийн 1.3 км авто замын шинэчлэлт, 0.3 км шинээр барих авто замд 1.92 га
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Дунд голын авто замыг Алтай хотхоны орон сууцны хороолол доторх авто замтай холбох төмөр бетон гүүрний зориулалтаар 0.096 га
  • Явган хүний гүүрэн гарцын барилга байгууламжийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хан-Уул дүүргийн Соёлын ордны хойд талд Чингисийн өргөн чөлөөний авто зам дээгүүр  шинээр барих 40 урт/метр гүүрийн байгууламжид зориулан 0.06 га
  • Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны автобусны эцсийн зогсоолоос Ээж хайрханы 8 дугаар гудамж хүртэлх 2.5 км замд 3.0 га
  • Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын уулзвараас Цайзын 53 дугаар гудамж хүртэлх 3.0 км замд 3.6 га
  • Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газар холдинг чиглэлийн замаас баруун тийш Цахлай хэсгийн 15 дугаар гудамж хүртэлх 2.8 км замд 3.36 га
  • Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Таван толгойн гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэлх 12.5 км замд зориулан 62.5 га
  • Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрнаас урагш 111 дүгээр сургуулийн зүүн талаар “Авто доктор” хүртэл ус зайлуулах шугам, авто зам, 25 дугаар хороо, 37А байрнаас 57 дугаар байр хүртэлх 0.6 км авто замд  0.48 га
  • Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны цогцолбор байрны урд үерийн далангийн гарцаас хойш 115 дугаар цэцэрлэгийн зүүн талаар 69 дүгээр сургуулийн хойгуур баруун зүгт 4 дүгээр худаг Кино үйлдвэрийн туслах зам хүртэлх  0.4 км авто замд 0.32 га газруудыг авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, замын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Авто замын газарт тус тус үүрэг болголоо.

Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэх авто зам, замын байгууламжийн ажлын зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарт даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15757
0 эможи
keyboard_arrow_up