Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд ажлын явцаа танилцууллаа

2015 оны 1 сарын 15
УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн ИТХ-ын 2013 оны тогтоолоор  24 байршилд 77 блок, 16109 нэгж талбарын 1547,8 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. 2014 оны 10 сард эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд дараагийн ээлжийн барилгуудыг барихаар ажиллаж байна. Уг төслийг 34 аж ахуйн нэгж хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү төслийн хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн өргөтгөсөн хурал боллоо. Хуралд Нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, үйл ажиллагааны ажлын явцаа танилцууллаа.
Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, замын ажлын зургаа гаргаж, газар чөлөөлөх шатандаа явж байгаа бөгөөд 3 сараас  барилгын ажлаа эхлэхээр төлөвлөж байгааг хэлж байв. Харин зарим компанид  цахилгаан, дулаан, инженерийн шугам сүлжээ, замын зургийн хөрөнгийн асуудал шийдэгдэхгүй бага зэрэг бэрхшээл тулгарч байгаа аж.
Хурлын үеэр НИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга, Д.Баттулга “2013 онд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид чамгүй олон ажлыг амжууллаа. Та бүхэн идэвхи санаачилгатай ажиллаж, энэ онд багтаан бүтээн байгуулалтын ажлуудаа амжилттай дуусгана гэдэгт итгэж байна” гэлээ. Мөн тэрээр 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн Цахилгаан, дулаан, эрчим хүчний эх үүсвэр, инженерийн шугам сүлжээ, замын зургийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг холбогдох газруудад үүрэг болголоо. 
 
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд
 
 
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 3,7 га “ТОБ групп” ХХК
Сонгинохайрхан дүүргийн 1,2,20 дугаар хорооны нутаг дэвсгэр 54 га А блок “Хас харш” ХХК
Б блок “Стандарт проперти” ХХК
Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хорооны нутаг дэвсгэр нийт 130 га Г,Б1,В1 “Хера пропертийз” ХХК
Г1,Б2,В “ЖИДИ” ХХК
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 11,5 га “НАЗУ Проперти” ХХК
Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хороо нийт 70 га В блок “Их өргөө” ХХК
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 20 га “Монгол угсаа” ХХК, “Магма од" ХХК
Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 72 дугаар сургууль орчмын 7,5 га “Буурал сутай” ХХК
Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 72 дугаар сургууль орчмын 7,5 га “Асар өргөө” ХХК
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 16,5 га ТОСК ТӨҮГ
Сүхбаатар  дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 13 га “Цэлмэг Ази” ХХК
Баянгол дүүргийн 10,11 дүгээр хороо нийт 93 га А блок “Грийн ресурс” ХХК
Б блок “Очир ням” ХХК
В блок “ДиВиЖиЭйч” ХХК
Чингэлтэй дүүргийн 9,10,11 дүгээр хороо нийт 145 га А блок “Бармон” ХХК
Б блок “Эрэл групп” ХХК
В блок “Өндөр буянт холдинг” ХХК
Г блок “Монкон групп” ХХК
Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хороо нийт 235 га А блок “Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК
Б блок “Моннис Урбан Девелопмент” ХХК
З блок “Цагаан хуаран консалтинг” ХХК
Е блок “Зургаан талт” ХХК
Сүхбаатар дүүргийн 9,10,11 дүгээр хороо нийт 210 га З,Л,Ш,Е  блок “Заг девелопер” ХХК
Ё блок “Бэрэн групп” ХХК
Ү блок “Монтед” ХХК
Сүхбаатар  дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 13 га “Цэлмэг Ази” ХХК
Чингэлтэй дүүргийн 7  дугаар хороо 11,4 га “Басмаа констракшн” ХХК
Чингэлтэй дүүргийн 7,8 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 35 га “Эрэл групп” ХХК
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын 15,2 га “Грандлайн” ХХК
Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо батлан хамгаалах их сургууль орчмын 51 га А блок “Баганат өргөө” ХХК
Б блок “Гангар инвест” ХХК
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15818
0 эможи
keyboard_arrow_up