Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул дүүргийн долдугаар хорооны цэргийн бүртгэл 71 хувьтай байна

2015 оны 1 сарын 15

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл энэ сарын 05-наас 20-ны хооронд зохион байгуулж байгаа. Цэргийн бүртгэлийг зохион байгуулж байгаа ажилтай танилцахаар НЗДТГ-ын цэргийн штабын орлогч дарга хурандаа Ц.Анхбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн долдугаар хорооны цэргийн бүртгэлийн үйл ажиллагаатай танилцсан юм.  Энэ үеэр долдугаар хорооны Засаг дарга А.Мөнх-Амгалан ярихдаа “Манай хорооны хувьд цэргийн бүртгэл 71 хувьтай байна. Иргэдийн оролцоо сайн байгаа. Иргэдэд онлайнаар мэдээлэл өгч мөн телевиз, радио, нийтийн зар мэдээ самбаруудад цэргийн бүртгэлийн талаарх мэдээллийг тавьсан байгаа. Түүнчлэн хэсгийн ахлагч нар тухайн айлд очиж гэртээ байхгүй тохиолдолд санамж бичгийг гэрийн үүдэнд үлдээж ажиллаж байгаа” гэсэн юм.

Хан-Уул дүүргийн цэргийн штабын дарга Ч.Батхүрэл: Хугацаандаа бүртүүлсэн тохиолдолд захиргааны арга хэмжээ авахгүй

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 5-наас 20-ны хооронд зохион байгуулж байгаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн хэмжээнд хамрагдах ёстой иргэдийн 50 орчим хувь нь хамрагдаад байгаа. Бүртгэлийн хугацаанд өмнө нь цэргийн бүртгэлийн дүрэм зөрчиж байсан бол энэ бүртгэлийн хугацаанд энэ хүмүүс ямар нэгэн захиргааны арга хэмжээ авахгүй. Бүртгэл захирамжаар тогтоосон хугацаанаас хойш бүртгүүлэх гээд ирэх юм бол Захиргааны арга хэмжээ авна. Энэ жилийн бүртгэлд манай цэргийн үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгууллагын алба хаагч нар өөрийнхөө иргэнийхээ үүргийг биелүүлж оршин суугаа хорооныхоо хаягаар ирж цэрэг тоо бүртгэлд хамрагдаж нийслэлийн хэмжээнд амжилттай явж байна. Цэргийн бүртгэлд хамрагдах ажлаа өөрийн биеэр ирэх боломжгүй ажлын шаардлагаар гэр бүлийн төлөөлөл нь ирж бүртгүүлэх боломжтой. Бусад иргэдийн хувьд 18-аас 50 насны, 55 хүртэлх насны офицерууд энэ хүмүүс өөрсдийн биеэр ирж хаягийнхаа бүртгэлийн дагуу ирж хамрагдах үүрэгтэй.

Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа

-Хорооны цэргийн бүртгэл хэдэн хувьтай явж байна. Иргэдийн оролцоо хэр байна вэ?

- Манай хороо бол дан гэр хороололлоос бүрдсэн. Дүүргийнхээ хамгийн их хүн амтай хороодын нэг. Хүн амын 20 гаруй хувь нь цэргийн бүртгэлд хамрагдах шаардлагатай. Одоогийн байдлаар манай хорооны бүртгэл 66 хувьтай явж байна. Өдөрт бол 150-200 гаруй хүн ирж бүртгүүлж байна. Иргэддээ мэдээлэл өгөхийн тулд иргэдийнхээ утсанд мессеж явуулсан. Энэ ажлын үр дүнд 100 ирж байсан хүмүүсийн бүртгэлийн идэвхи сайжирсан байгаа. Иргэдийн идэвхи харьцангуй сайн байгаа. Үлдсэн хүмүүс бол ерөнхийдөө хаяг дээрээ байдаггүй, өглөө гараад орой ирдэг ажилтай  хүмүүс үлдэж байна. Гэхдээ хэсгийн ахлагч нар маань сайн явж иргэдээ бүртгүүлэх тал дээр ажиллаж байгаа. Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагууддаа албан бичиг явуулж байна. Манай хорооны хувьд аж ахуй нэгж бол бараг байхгүй ганц нэг сургууль, өрхийн эмнэлэгтэй байгаа. 60,118-р дугаар сургуулиудад манай хорооны иргэд ажилладаг учраас албан бичиг хүргүүлсэн. Мөн Цагдаагийн хэлтэст хүргүүлж байна. Мөн иргэдийг иргэдээр нь дууддуулах арга хэмжээ авч байгаа. Бүртгэлийн хугацаа дуусахад бол манай иргэд бүртгүүлээд дуусах байх гэж бодож байна. Өчигдөр ажлын хэсэг хуралдаж хүн болгонд үүрэг даалгавар өгсөн байгаа. Одоогийн байдлаар өглөө 8-9 цагийн байдлаар 30 хүн бүртгүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15868
0 эможи
keyboard_arrow_up