Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг буулгана

2015 оны 1 сарын 16

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдаж 2015 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлын үеэр Гадна сурталчилгааны зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмжийг дүүргүүдийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд дүүргүүдийн дэд бүтэц тохижилт хариуцсан Засаг даргын орлогч нарыг оруулахаар боллоо. Уг зөвлөл нь Улаанбаатар хотын хэмжээнд гадна сурталчилгааны  журмын хэрэгжилт, норм дүрэм, зай хэмжээнд нь нэгдсэн хяналтыг тавин ажиллах юм. Дүүрэг бүр өөрийн нийтийн эзэмшлийн гудамжуудад ямар хэмжээтэй хэдэн ширхэг сурталчилгааны самбар байрлуулах боломжтойг зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зай хэмжээ, төлөвлөлтөө хийж олон нийтэд нээлттэй зарлах юм. Ингэснээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилт хангагдах боломж бүрдэнэ. Мөн Зайсангийн гудамж, Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөө гэх мэт гудамжуудад байрлуулсан зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй сурталчилгааны самбаруудыг дүүргүүдтэй хамтран буулгана .

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15899
0 эможи
keyboard_arrow_up