Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах журам”-ыг баталлаа

2015 оны 1 сарын 16

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.   
Алтан-Өлгийн оршуулгын газар нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд Монгол улсын төр, нийгмийн зүтгэлнүүдийг нутаглуулдаг хүндэтгэлийн оршуулгын газар юм. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 231 дүгээр тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг тусгай хамгаалалтад авч байсан ч өнгөрсөн онд Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Улсын онц чухал объектын жагсаалтаас хасч, харуул хамгаалалтаа зогсоосон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А/971 дүгээр захирамжийн дагуу Алтан-Өлгийн оршуулгын газрын харуул хамгаалалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцан ажиллаж байна.
Одоогийн байдлаар хүндэтгэлийн оршуулгын газар нь А, Б, В гэсэн  гурван  хэсэгтэй ч газрын ашиглалт дуусч, уг оршуулгын газрын хашаанд айлууд тулж, эргэн тойрон хог хаягдлаар дүүрч, орчны бохирдол ихтэй байгаа юм. Тиймээс оршуулгын газрын хамгаалалтын бүсийн баталгаажсан зураглалын дагуу иргэдэд зориулсан анхааруулга, санамж бүхий тэмдэглэгээ хийж, хамгаалалтын бүсэд мод, зүлэг тарьж, дотор болон эргэн тойронд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх зэргээр оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15977
0 эможи
keyboard_arrow_up