Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг : Өнгөрсөн онд тэргүүлэгчид 24 удаа хуралдаж, нийт 100 гаруй асуудлыг хэлэлцлээ

2015 оны 1 сарын 19

ИТХ-ын 2014 оны ажлын биелэлт, танай дүүрэгт төсөвлөсөн санхүүжилтийн хүрээнд хийгдэх ажлууд ямар  түвшинд хийгдсэн талаараа яриагаа эхлүүлье.

 

Манай дүүргийн хувьд 2014 он маш их үр бүтээлтэй, гадаад дотоодын томилолтын туршлага ихтэй, хурал зөвөлгөөнөөс гарсан шийдвэрүүд хэрэгжилт сайтай жил болж өнгөрлөө.

2014 онд манай дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангаас 2,6 тэрбум төгрөг  хуваарилагдсан ба уг санхүүжилтээр нийтдээ 60 гаруй төслийг хэрэгжүүлээд явж байна. Гэвч эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор бид тодорхой хэмжээний төсвийг хасуулсан.

2014 оны төсвийн гүйцтэгэлийн хувьд 2 109 395 600 төгрөг төсөвлөснөөс ИТХ-ын гадаад томилолт,  Олон нийтийн байцаагчдын урамшил, Хороодын иргэд болон оюутан залуусаар явган эргүүл хийлгэх, Хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах дэд зөвлөлийн гишүүдийн урамшил болон үйл ажиллагааны зардал, төрийн албан хаагчдын цалин, архидалтгүй хороо төсөл, зам талбай зэрэг олон ажлуудад зарцуулагдсан.

Өнгөрсөн онд ИТХ хэдэн удаа хуралдаж, хичнээн асуудал хэлэлцэж, ямар үр дүнд хүрэв?

Манайх 2014 онд ээлжит болон ээлжит бус 3 хуралдааныг зохион байгуулсан. Мөн тэргүүлэгчид 24 удаа хуралдаж, нийт 100 гаруй  асуудлыг хэлэлцсэн байна. Түүнээс 118 тогтоол, боловсон хүчинтэй холбоотой найман тогтоол, гадаад арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар 11 тогтоол, ажлын хэсэг байгуулах 6 тогтоол тус тус гарсан. 

ИТХ-ын Ажлын албанаас 2014 онд ИТХ, Тэргүүлэгчдийн хурал, Хурлын даргын захирамж, Ажлын албаны даргын тушаал зэрэг нийт 382 захирамжлалын баримт бичгийн боловсруулалтыг хийж хууль эрхзүйн үндэслэлийг хангуулан ажиллалаа.

2014 онд манайд 487 албан бичиг, санал, хүсэлт ирснээс 471 албан бичигт хариу өгч шийдвэрлэлт 97 хувь , 102 өргөдөл ирснээс 97 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд  ажлын биелэлт 95% байлаа.

-ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн  чухал  ажлуудаас дурдаач?

ИТХ-аар хэлэлцсэн хамгийн чухал асуудал бол 2014 оны төсвийн тодотгол, хоёрт нь орон нутгийн хөгжлийн сангийн тодотгосон төсөв байлаа. Ажил нь бараг гурван сар зогсоож, технологийн зам бариулах засаг захиргаагүй, замбараагүй давхидаг байсан асуудлыг нэг тийш нь шийдвэрлэсэн. Зайсан, Нүхтийн хилийн цэсийн асуудлыг ерөнхийдөө шийдсэн.

 “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр, “Архигүй Хан-Уул” төслийг  нийслэлийн есөн дүүргийн хувьд анх удаа Хан-Уул дүүрэг маань  баталж,  одоогоор гурван хороон дээр сайн хэрэгжиж байна. 

Мөн хамгийн томоохон журмуудын нэг болох иргэдийн бүлгийг бүртгэх санхүүжилт олгох журам, бүх хороон дээр бичил бизнесийг дэмжих хадгаламж зээлийн хоршоог байгуулах журмыг баталж өгсөн. 

Дүүргийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдгээрийн үр хүүхэд ач зээ хэд байгааг нарийвчлан тогтоох зорилгоор шинэчилсэн судалгааг гаргасан болно.

Монгол Улсын Их Хурлаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг  жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус дүүргийн ЦАУЗБСК-оос 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын 2014 оны хувьд гадаад харилцааны бодлого ямар байсан вэ? Хамгийн сүүлд гадны ямар улс оронд очиж туршлага солилцов.

2014 онд нийт давхардсан тоогоор долоон улсад албан ёсны айлчлал хийж айлчлалын үр дүнд тус улсынхаа хөдөө аж ахуй, дэд бүтэц, барилгажилт, хот төлөвлөлт, газар тариалан, ногоон байгууламж зэрэгтэй танилцаж туршлага судалсан.

 Айлчлалын үр дүнд Бүгд найрамдах Болгар улстай хамтран ажиллах санамж бичиг байгуулж санамж бичгийн дагуу Хан-Уул дүүрэгт Крилл үсгийн хөшөө  босгох, ногоон хүлэмжийг бий болгохоор  харилцан  тохиролцоонд хүрсэн.

Хамгийн сүүлд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр Герман, Швейцард айлчлалаар явсан. Германд  сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр өндөр хөгжсөн орон тул бид тэндээс харилцан туршлага судалж ирсэн.  Мөн Швейцарын “Амумарки” гэдэг компанийн төлөөлөгч нартай очиж уулзсан. Энэ маш их үр бүтээлтэй ажил болсон.

Одоо Швейцаруудтай хамтарч Хан-Уул дүүргийн Яармагийн зургаан хороо гэр хороолол, Нисэхийн гурван хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийх гэж байна. Энэ дахин төлөвлөлтөөр цэвэр, бохир усыг айлуудад нийлүүлнэ гэсэн үг. Энэ ажлын хүрээнд маш их ажил хийгдэнэ.

-ИТХ-ын 2015 оны ажлын төлөвлөгөө гарсан  уу? Төсвөө баталсан уу?

2015 оны  ажлын төлөвлөгөө  гарсан байгаа. Төлөвлөгөөг гаргахдаа долоо байнгын хороо хуралдсаны үндсэн дээр хороо болгон өөрсдийнхөө шаардлагатай асуудлуудаа оруулж ирж,  хийгдэх ажлуудаа нэгтгэж баталсан юм.

Энэ сарын 20-ноос төлөвлөгөөний дагуу энэ жилийн ажлууд  хийгдэж эхэлнэ. 2015 оны төсвийг хувьд бид сайн төлөвлөж, тооцолж байж батлах хэрэгтэй гэдэгт санал нэгдээд байна.

 Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16009
0 эможи
keyboard_arrow_up