Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан анхны цэцэрлэг сургуулийн цогцолбор ашиглалтад орлоо

2015 оны 1 сарын 19

 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн газар дээр баригдсан анхны 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборыг нийслэл хүлээн авлаа. Төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн групп” ХХК-ийн  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд барьсан   цэцэрлэг сургуулийн цогцолборын нээлтийн ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон бусад  холбогдох албаны хүмүүс оролцов. Төслийн хүрээнд баригдсан хамгийн анхны  сургууль цэцэрлэгийн цогцолборын туузыг тус өргөөний эзэд болох хүүхдүүд  хайчиллаа. 
Ёслолын ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Улаанбаатар хотод анх удаа орон сууц болон цэцэрлэг, сургуулийн цогцолбортой цогц хороолол баригдаж байгаад баяртай байна. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдүүдийг гэрээс нь  500 метрийн радиуст эрүүл, аюулгүй орчинд сургах талаар тусгагдсан. Тиймээс 300 хүүхэд гэрээсээ 500 метрийн радиуст цэцэрлэг сургуульдаа явах болж, тэр хэмжээгээрээ эцэг эхчүүдэд тулгардаг хүндрэл бэрхшээл багасч байгаад  баяртай байна. Цаашид ийм олон сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулж, намрын намарт үүсдэг сургууль цэцэрлэгийн бэрхшээлийг арилгах зорилт тавин ажиллаж байгаа гэдгээ хэлэхэд таатай байна” гэдгийг онцоллоо. Ийнхүү шинээр 120 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 180 хүүхэд  эрүүл, аюулгүй орчинд хичээллэх боломжтой боллоо.  
Тус цогцолборыг хүлээлгэн өгч буй “Бэрэн групп” ХХК нь 2013 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, СБД-ийн 11-р хороо, 7-р хороололын нутаг дэвсгэрт орон сууцны 37 барилга, 600 хүүхдийн сургууль цэцэрлэгийн 2 цогцолбор, авто замын ажил хийхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулаад байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16026
0 эможи
keyboard_arrow_up