Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх зам замын асуудлаар санал солилцлоо

2015 оны 1 сарын 19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-ийн гадаад төсөл хариуцсан орлогч захирал Гуо Жинху тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 1 дүгээр сарын 19-нийн өдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Улиастайн уулвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км зам, 288 метр урт гүүрийг барих ажлын хүрээнд “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-тай хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Бээжингийн гудамжны замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг чанартай хийж гүйцэтгэсэнд талархал илэрхийлье. Бид өмнө нь Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх хурдны замыг “Бээжин констракшн Инженерийнг групп” ХХК-иар хийлгэх саналтай байсан. Гэвч Засгийн газраас тодорхой саналууд тавин уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас ярих боломжгүй байна. Эхний ээлжинд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг барих санхүүжилтийн асуудлыг “Exim” банкинд тавьж шийдвэрлүүлж хамтран ажиллах саналтай байна” гэлээ.
Харин тус компанийн гадаад төсөл хариуцсан орлогч захирал Гуо Жинху “Та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно. Эхлээд 2 тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах хэрэгтэй. Ингэснээр бид уг асуудлыг цааш нь шийдвэрлүүлэх боломжтой болно” гэдгийг тодотгон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16055
0 эможи
keyboard_arrow_up