Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“PART-TIME” хөдөлмөрийн яармаг болно

2015 оны 1 сарын 20

Оюутан залуучуудын өвлийн амралт  эхэлсэнтэй холбогдуулан цагийн болон түр ажилын байранд зуулчлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгуулгуудад түргэн шуурхай үйлчлэх, ажиллах хүч нийлүүлэх зорилгоор Монголын Заруучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж   WWW.MYJOB.MN сайтын 1 жилийн ойг тохиолдуулан “ PART TIME “ хөдөлмөрийн яармагийг  энэ сарын 21-ны өдөр зохион байгуулах гэж байна. “PART –TIME” хөдөлтөрийн яармагт ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд  оролцон нээлттэй байгаа ажлын байруудаа  танилцуулж ажил хайгчдаас шууд сонгон шалгаруулалт хийхээс гадна цагийн болон түр ажлын байруудад дан ганц оюутан, залуучууд гэлтгүй ажил хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, чөлөөт цагаараа нэмэлт орлого олохыг хүссэн иргэдийг хамруулхаараа онцлог юм. Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн оюутан, залуучууд, иргэдийг Нийслэлийн хөдөлмөрийн газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах олон нийтийг хамарсан ажилуудад хамруулах боломжтой юм. Ажил олгогч байгууллагууд  “PART -TIME” хөдөлмөрийн яармагт оролцсоноор шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хөдөлмөрийн яармагийн явцад лед дэлгэцээр компанийнхаа сурталчилгааг гаргах , хэвлэл мэдээлэлийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчлах бол ажил хайгчид сонирхсон ажлын байрандаа шууд зуучлагдах, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн сисдемд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуйн нэгжээ сонгох зэрэг боломжууд нээлттэй байх юм.  “PART –TIME” хөдөлмөрийн яармагт оролцохыг хүссэн ажил олгогч, ажил хайгчдыг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16133
0 эможи
keyboard_arrow_up