Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 1 сарын 21

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.01.14-2015.01.21/

 

Л. Гантөмөр: Хувийн сургуулийнхан хөтөлбөртөө анхаарахгүй бол улсынхад гүйцэгдэнэ

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр үе шаттай ажлууд хийж байна. 38 хуучин цэцэрлэгийг давхарлаж барих асуудлыг улсын төсөвт тусгасан. Ингэснээр нэг давхар цэцэрлэгийг хоёр давхар болгож, багтаамжийг нь нэмэгдүүлнэ. Цэцэрлэгийн барилгыг зориулалтаар нь ашиглахгүй байгаа талаар надад мэдээлэл алга. Танаас л сонслоо. Энэ асуудлыг хотын даргад уламжилъя. Бидэнд "Барьсан цэцэрлэг байна. Худалдаад аваач" гэсэн санал ирдэг. Мөнгө нь алга. Ийм л учраас бид концессийн гэрээгээр барих гээд байгаа юм. Нураах 10 сургууль, цэцэрлэг, 72 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг концессийн гэрээгээр, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 10 гаруй сургууль барихаар төлөвлөсөн. Ингэхээр хүний эзэмшилд байгаа барилгыг булаацалдахгүй, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэх, сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлэх боломж байна. "Говь" компани тэр барилгадаа өөрсдөө цэцэрлэг ажиллуулбал сайнсан.

/Өнөөдөр сонин 2015.01.19 №13/

Ч.Бат-Эрдэнэ: Хүүхдийн эмч шаардлагатай гээд чанаргүй мэргэжилтэн бэлдэхгүй

Өнөөдөр төрийн сан, төсвөөс энэ сургалтыг зохицуулж байна. Хүмүүст боломж бий болж байна. Мэргэжил олж авчихаад эргээд ажиллуулах гэхээр ажилладаггүй. Нэгэнт бид улсын мөнгөөр, улсын хэрэгцээгээр бэлдэж байгаа учраас аль хэрэгтэй газар ажиллана гэсэн гэрээ байгуулна. Гэрээний дагуу ажиллахаас гадна чанартай байх ёстой. Тэгэхээр аль аль талдаа шаардлага тавьж байгаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд сургалтыг чанартай бэлдэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсөн. Эмч нарт сургалтад идэвхтэй хамрагдаж, хариуцлагатай байх. Хэрэв улсын хэрэгцээтэй газарт ажиллахгүй бол үнэмлэх, зөвшөөрөл, зэргийг нь олгохгүй байх талаар, хариуцлага тооцож, төлбөр төлнө гэдгийг ч гэрээндээ сайн тусгасан байгаа. Аль болох хэрэгцээтэй газар нь чадвартай хүн ажиллуулах зорилготой. /Зууны мэдээ 2015.01.14 №8/

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд шинэ цэцэрлэгийн байр ашиглалтад орлоо

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд шинэхэн цэцэрлэг үүд хаалгаа нээж бяцхан багачуудаа хүлээн авчээ. Өмнө нь сургуулийнхаа буланд 2 өрөө ашиглан үйл ажиллаагаа явуулж байсан тус цэцэрлэг өнөөдөр 2 давхар, иж бүрэн тоног төхөөрөмжтэй байранд нүүн орж бяцхан үрсийн хөгжих орчинг бүрдүүлж өгч байгаад Дэлгэрэх сумын иргэд тун их баяртай байгаагаа илэрхийлсэн юм.Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд нийт 1200 хүүхдийн 11 цэцэрлэг, 1848 хүүхдийн 2 сургууль, 430 хүүхдийн 7 дотуур байр ашиглалтанд орж хүүхэд багачуудын сурч боловсрох, хөгжих орчинг бүрдүүлжээ.

Arslan.mn http://www.arslan.mn/social/local/16115.shtml

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16159
0 эможи
keyboard_arrow_up