Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Багануур, Налайх дүүргийн иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна

2015 оны 1 сарын 21

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга үргэлжилж байна. 13 цагийн байдлаар Налайх дүүргийн санал өгөх нэрсийн жагсаалтад орсон 19510 иргэний 15,5 хувь буюу 3029 иргэн санал өгсөн бол 14 цагийн байдлаар Багануур дүүргийн санал өгөх нэрсийн жагсаалтад орсон 16251 иргэний 19,41 хувь буюу 3155 иргэн санал өгөөд байна.
УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Налайх, Багануур дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил явагдаж байна.

 Налайх дүүрэгт санал асуулгын албан ёсны нээлтийн ажиллагаа дүүргийн Соёлын төвийн талбайд боллоо. Тус үйл ажиллагаанд нийслэл, дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ хамт оролцсон юм. Энэ үеэр Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар “Налайхчуудын олон жил хүсч байсан мөрөөдөл биелэхэд ойрхон байна. Нийслэлийн алслагдсан дүүрэг биш дагуул хот болох боломж, эрх одоо бидэнд ирлээ. Уурхайгаа түшиглэсэн үйлдвэр технологийн парктай, аж үйлдвэржсэн хотыг Налайх дүүрэгтээ байгуулах бүрэн боломжтой болох нь. Иргэдийн санал асуулгын дүн энэ хөгжлийн гарцыг нээх тул та бүхэн санал асуулгадаа идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн онцлон хэлсэн юм. Дүүргийнхээ Соёлын төвийн гадаах талбай дээр цугласан иргэд ч Налайх дүүргийг Налайх хот болгоё, Дүүрэгтээ хот байгуулахыг дэмжиж байна гэж санал, сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

Налайх дүүргийн санал асуулга өнөөдөр 21 цагаар дуусах бол Багануур дүүрэг маргааш 20 цаг хүртэл үргэлжилнэ. Санал асуулгад нэрсийн жагсаалтад орсон иргэдийн 50 хувиас дээш нь оролцсон бол санал асуулгыг хүчинтэйд тооцно. Харин оролцсон иргэдийн  50 хувиас дээш нь дэмжвэл уг саналыг нэгтгэн дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, Нийслэлийн ИТХ-д өргөн барина. Үүний дараа нийслэлийн ИТХ-аас УИХ, Засгийн газарт эцсийн шийдвэр гаргуулахаар өргөн барихаар төлөвлөж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16228
0 эможи
keyboard_arrow_up