Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх долоо хоногоос ажил, хичээл эхлэх цагийг өөрчилнө

2015 оны 1 сарын 21

Нийслэлчүүдийн цаг зав, уур ундууцлыг хамгийн ихээр бардаг замын түгжрэлийг  бууруулах бас нэгэн шинэ шийдэл ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх гэж байна. Учир нь нийслэлийн Засаг даргын тамгын газраас төрийн байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа сурагтай. Одоогоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл 08.00-08.30 цагт, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын  ажил 08.00 цагт, Их, дээд сургуулийн хичээл 07.40-08.00 цагт эхэлж байгаа юм.

Улаанбаатар хотод нийт 1 226 991 иргэн амьдардаг. Үүнээс:

22 хувь буюу  267 281  иргэн  -  ЕБСургууль, цэцэрлэгт явдаг.
7 хувь буюу   81 648 иргэн    -  Төрийн байгууллагад ажилладаг.
27 хувь буюу  329 003 иргэн  -  А.а.нэгж байгууллагад ажилладаг.
14 хувь буюу 171 000 иргэн   -  Их, дээд сургуульд суралцдаг.
Эндээс харахад хотын иргэдийн 70 хувь нь буюу 848 932 иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцсоноор авто замын ачааллыг ихэсгэж байна гэж Замын цагдаагийн газраас мэдэгдсэн юм. Төрийн байгууллага, Их, дээд сургуулийн ихэнх нь хотын төв орчмоор байрладаг тул иргэдийн 30 хувь нь Бага тойруу, Их тойруугийн замын хөдөлгөөнд оролцдог байна. Иймээс ажил, сургууль эхлэх цагийг давхцуулахгүйгээр цагийн шилжилтийг хийхэд замын түгжрэл тодорхой хувиар багасна гэж үзэж байгаа аж.

Иймээс дээрх цагт өөрчлөлт оруулж, энэхүү өөрчлөлтийг ирэх долоо хоногийн даваа гариг/01.26/-аас мөрдөж эхлэхээр төлөвлөж байна. Ажил, сургууль эхлэх цагт хэрхэн өөрчлөлт оруулахыг нийслэлийн Засаг дарга захирамж гарган шийдвэрлэх юм. Одоогоор төсөл хэлбэрээр яригдаж буй цагийн өөрчлөлтийг танилцуулахад,

Төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын ажил- 09.00 цагт
Нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын  ажил- 08.30 цагт
Цэцэрлэг-08.00 цагт
Их, дээд сургууль-09.00-11.00 цагт/сургуулиудын удирдлагууд хэлэлцэж шийднэ/ эхлэх бололтой.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ долоо хоногийн баасан гариг /01.23/-т ажил, сургууль эхлэх цагт өөрчлөлт оруулах захирамж гарган, ирэх долоо хоногт өөрчлөлтийг мөрдөж эхлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16238
0 эможи
keyboard_arrow_up