Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Налайх дүүргийн санал өгсөн иргэдийн 96,1 хувь нь хот байгуулахыг дэмжлээ

2015 оны 1 сарын 22

Налайх дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга өчигдөр /01 дүгээр сарын 21/    07:00-21:00 цагийн хооронд 7 хэсгийн хороон дээр боллоо. Тус дүүрэг 34575 иргэнтэй бөгөөд санал өгөх нэрсийн жагсаалтад 19535 иргэн бичигдсэн байна. Үүнээс санал асуулгад 62,3 хувь нь буюу 12180 иргэн санал өгснөөс 96,1 хувь нь буюу 11708 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжжээ. Харин 3,1 хувь буюу 374 иргэн “Үгүй” гэсэн санал өгсөн бол 0,8 хувь буюу 98 иргэний санал буруу дугуйлагдсан тул хүчингүйд тооцжээ.Ингэснээр Налайх дүүргийн иргэдийн олонхийн саналаар тус дүүрэгт хот байгуулах асуудлыг дэмжсэнд тооцож дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо. Хууль эрх зүйн хүрээнд дүүрэгт хот байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ хэлэлцсэний дараа УИХ, Засгийн газарт хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байгаа юм.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Налайх дүүрэгт хот байгуулсанаар  өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох тооцоотой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16263
0 эможи
keyboard_arrow_up