Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Багануур дүүргийн санал өгсөн иргэдийн 95,7 хувь нь хот байгуулахыг дэмжлээ

2015 оны 1 сарын 23

Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга 2 өдөр үргэлжилж өчигдөр /01 дүгээр сарын 20:00 цагт дууслаа.  Санал өгөх нэрсийн жагсаалтад 16260 иргэн бичигдсэнээс санал асуулгад 77,85 хувь буюу 12659 иргэн санал өгчээ. Үүнээс 95,76 хувь нь буюу 12094 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжсэн бол 4,2 хувь буюу 532 иргэн “Үгүй гэсэн санал өгсөн бол 0,1 хувь буюу 32 иргэний санал буруу дугуйлагдсан тул хүчингүйд тооцжээ. Ингэснээр Багануур дүүргийн иргэдийн олонхийн саналаар тус дүүрэгт хот байгуулах асуудлыг дэмжсэнд тооцож дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо. Хууль эрх зүйн хүрээнд дүүрэгт хот байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ хэлэлцсэний дараа УИХ, Засгийн газарт хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байгаа юм.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Багануур дүүрэгт хот байгуулсанаар нүүрсний уурхай, эрчим хүч, нүүр боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжинө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16338
0 эможи
keyboard_arrow_up