Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Энхтүвшин:2015 онд 9-р хороо гэрэлтүүлгийн асуудлаа бүрэн шийдвэрлэнэ

2015 оны 1 сарын 27

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Д.Энхтүвшинтэй ажлын явцын талаар  ярилцсанаа хүргэж байна.

 

-Сайн байна уу. 9 дүгээр хороо хичнээн хүн амтай хороо маань хэдэн хүний  бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай 9 дүгээр хороо Засаг дарга, зохион байгуулагч 1, Нийгмийн ажилтан нийт 3, иргэний бүртгэл 1, хэсгийн ахлагч 11, иргэний танхимын ажилтан 1, нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй  2292 өрхийн  8515 хүн амд төрийн үйлчилгээг үзүүлж байна.
-Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо 2014 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа дурьдвал.
Өнгөрсөн 2014 онд манай хороонд багагүй ажил хийгдсэн. Нисэхийн эцсийн автобусны буудлыг нийслэлийн хөрөнгөөр тохижуулсан, мөн нийслэлийн хөрөнгөөр /150 сая/ орчим бурхантын 14, 15 дугаар гудамжны айл өрхийн цахилгааны  асуудлыг бүрэн шийдвэрлэж, хийж гүйцэтгэх шатандаа явж байна.  Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг баригдаж ашиглалтанд орсон. Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр хорооны хашаа, Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хорооны засварын ажил Дүүргийн хөрөнгөөр хийгдсэн гэх мэт ажлууд манай хороонд хийгдсэн байна.
-2015 онд хийж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа ажил юу байна вэ?
Энэ онд Хан-Уул Дүүргийн 50 жилийн ой болно. Ойн хүрээнд хийгдэхээр төлөвлөж байгаа ажлууд хороо болгонд байгаа.  ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг иргэдээс санал авч нутаг дэвсгэрийн  зам засварын  ажил хийхээр төлөвлөөд байгаа. Мөн Дүүргийн хөрөнгөөр манай хорооны гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэхээр болсон. /926 сая төгрөг/  
-ХУД-ийн иргэдийн оролцоо ямар байна вэ? Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн иргэдийг идэвхижүүлэхийн тулд хорооны зүгээс ямар ямар ажлыг хийж байгаа вэ?
Нэг үеэ бодоход иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа. Жишээ нь: ОНХС-ийн хөрөнгөөр тухайн хороонд хийгдэх ажлаа иргэд өөрсдөө шийдвэрлэдэг болсон, хорооны иргэд, бүлэг байгуулж бүлгээрээ хэрхэн ажиллаж өрхийн амжиргаагаа дээшлүүлж болдогийг харуулж байна. Мөн  Хадгаламж Зээлийн Хоршоо хороонд байгуулагдаж байгаа нь ажлын байр нэмэгдэх өрхийн орлого дээшлэх боломжууд нээгдэж байгаа юм.  Иргэд саналаараа нэгдэж дахин төлөвлөлтөн хамрагдах боломжтой байгаа ба манай хорооны Мандах ахлагчтай "Нарлаг Буянт-Ухаа" бүлгийн 218 өрх дахин төлөвлөлтөнд хамрагдахад бэлэн болсон.  Мөн ХУД-ийн Иргэний танхим 2010 онд байгуулагдсан ба одоогоор ХУД-ийн бүх хороо Иргэний танхимтай болсон нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх томоохон ажил болж байгаа "Иргэний танхим"-аар дамжуулан иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Төр засаг иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нилээдгүй ажлыг хийж байгаа нь анхан шатны нэгж буюу хороонд хэрэгжиж байна.
-9 дүгээр хорооны хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна. Шийдвэрлэх гарцыг хэрхэн хийж ажиллаж байна вэ?
Манай хороонд байрлах 114 дүгээр сургууль маань спорт заал байдаггүй хүүхэд залуучууд маань чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдараа хөгжүүлэх заал байхгүй байгаа, мөн бага анги 3 ээлжээр хичээллэж байгаа нь бага сургууль зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Спорт заал барих асуудал зураг төсөв нь хийгдээд холбогдох газар нь хүрсэн. Төсөвт суулгах талаар Салбарын яам Нийслэлийн салбар хариуцсан газар анхааралдаа авах шаардлагатай байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16559
0 эможи
keyboard_arrow_up