Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХУД-Т 2014 ОНД ХИЙГДСЭН ОНЦЛОХ АЖЛУУД:"Бүтээлч Монгол" үзэсгэлэн худалдаа гарав

2015 оны 1 сарын 29

Үндэсний их баяр наадмыг угтан “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн яамнаас санаачлан үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, зах зээлд таниулах, борлуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай бү­тээгдэхүүний нэр төрлийг олшруулах зорилгоор “Бүтээлч Монгол-2014” үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Үзэсгэлэн 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ариун гэр бүл” трейд ХХК, Шүрэн могой ХХК, “Силк капитал” үндэсний хувцасны салон, иргэн Д.Түмэнбаяр, Н.Бадмаахүү, Б.Баттуяа, Ц.Даваахүү нарын 42 үндэсний үйлдвэрлэгчид оролцсон байна. Үзэсгэлэнд оролцсон аж ахуй нэгж байгууллагууд нийт 13820,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн заржээ. Тухайлбал малгай, бүс, дээл, хүрэм, гутал, цүнх, арьсан бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, гар урлал, ноос, ноолууран хувцас, бэлэг дурсгал болон хүнсний бүтээгдэхүүн зэрэг байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16700
0 эможи
keyboard_arrow_up