Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүйтний улиралд автозам нөхөх боломжтой боллоо

2015 оны 1 сарын 30

DOOSAN компанид үйлдвэрлэгдсэн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмжийг нэвтрүүлэхээс өмнө автозамын нөхөөсийг зөвхөн дулааны улиралд хүн хүч, техникийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэдэг байлаа. Харин энэхүү төхөөрөмж нь хүйтний улиралд  -10-20 градусын температурт ажилладаг нь автозам нөхөх ажлыг улирал харгалзахгүй хийх боломжийг бий болгож байна. Ингэснээр автозам дахь эвдрэл гэмтэл, үүссэн нүхийг нөхөж арчлах ажлыг цаг алдалгүй хэвийн явуулах нөхцөл бүрдэж байгаагаас гадна хуучин асфальтбетоныг эргүүлэн ашиглаж болдогоороо давуу талтай юм. Мөн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмж нь нэг удаа 2м2 талбайд нөхөөс хийх боломжтой бөгөөд хуучин технологитой харьцуулахад ажиллагаа бага, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, бүтээмж өндөр, техник тоног төхөөрөмжийн хувьд ч хэмнэлт бий болгож байгаагаараа давуу талтай төхөөрөмж юм. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Баруун, Зүүн салбарын үйл ажиллагаанд тус бүр нэг нэгийг ашиглаж эхлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16794
0 эможи
keyboard_arrow_up