Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 4-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга С.Энхтүвшин: Манай хороо хогны асуудлаа бүрэн шийдсэн

2015 оны 1 сарын 30

Хан-Уул дүүргийн 4-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга С.Энхтүвшинтэй өнгөрсөн онд хийсэн томоохон ажлын талаар цөөн хором ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.

 

-Баярлалаа. Чамд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

-Өнгөрсөн онд танай хорооны Иргэдийн нийтийн хурал ямар томоохон шийдвэр гаргасан бэ?

-Миний хувьд Хан-Уул дүүргийн 4-р хорооны иргэдийн нийтийн хурлын даргын ажлыг 2008 оноос хойш хийж байна. Өнгөрсөн жилийн хувьд иргэдэд тулгамдаж буй олон асуудлуудыг шийдвэрлэсэн. Жишээлбэл нэгдүгээр хорооны иргэдийн нийтийн хурлын дарга н.Тогтохнямын санаачилгаар нэгдүгээр ангийн 6 настай хүүхдийн араа шүдийг хамгаалах ажил зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд “Арона” шүдний эмнэлэгтэй хамтран хорооныхоо 34-р сургуулийн 30 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй эмчийн үзлэгт хамруулсан. Мөн дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн асуудлаар нийт 16 хорооны иргэдийн нийтийн хурлын дарга нар хамтарсан баг  болж “Өлзийт” хорооллын 59-р сургуульд дээр морь уядаг, морь унадаг, морь бариач хүүхдүүдтэй уулзалт хийж тэдгээр хүүхдүүдэд аргазүйн зөвөлгөө өгч хамтарч ажилласан. Уг үйл ажиллагааны хаалтыг ХААИС дээр хийж тус сургуулийн эрдэмтэн, багш нар морь унаач хүүхдүүдэд үнэтэй сайхан зөвөлгөө өгсөн. ХААИС-д  ирж суралцаарай гэж уриалж байсан. Энэ  онд ТББ-тай хамтарч хорооныхоо эмзэг бүлгийн иргэддээ илүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Хорооны үйл ажиллагаанд иргэд хэрхэн оролцож байна вэ ?

-Манай 4-р хорооны хувьд улиралд нэг удаа иргэдийн нийтийн хурал болж иргэдэд  тайлангаа тавьдаг. Уг хуралд хорооны нийт албан хаагчид, иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч нар оролцдог. Хурлын үеэр хороо ажлын тайлангаа тавьж иргэд үнэлт дүгнэлт хийж, санаа бодлоо хуваалцдаг.Сүүлийн үед хорооны үйл ажиллагаанд иргэд идэвхитэй оролцдог болсон. Үүнээс гадна улиралд нэг болдог хурлаас гадна онцгой үед төлөвлөгөөт бус хурлуудыг зарлаж ажилладаг.

-Иргэдээс ирсэн санал санаачлага, гомдлуудыг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн онд олон удаа иргэдтэй уулзаж нэлээдгүй асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал хорооны хогны асуудлыг бүрэн шийдэж чадсан. Уг ажлыг дүүргийн тохижилт үйлчилгээний төв болон хувийн компанитай хамтран сар бүрийн 1,2, 15,16-ны өдрүүдэд хогыг тогтмол ачдаг болсоноор гудамж талбай, жалга, айлууд хогноосоо бүрэн салж байна.

-Дүүргээс санаачлан хороо бүр дээр иргэний танхим байгуулан ажиллаж байгаа. Танай хорооны иргэний танхимын ажил үйлчилгээ хэр түвшинд байна вэ?

-Манай хорооны хувьд иргэний танхимгүй байж байгаад сая шинээр танхимаа бүрдүүлж иргэний танхимын ажилтантай болсон байгаа. Тухайн ажилтан нь иргэний танхим дээр байнга сууж иргэдтэй уулзаж иргэдээс санаа бодлын сонсож ажил хэрэг болгох тал дээр анхаарал хандуулж ажилладаг. Мөн ахмадын чөлөөт цагийг үр бүтээмжтэй өнгөрүүлэх, ая тухтай байлган мэдээллээр хангах, зар мэдээ тараах, нийслэл, дүүрэг болон улсын хэмжээнд гарч байгаа иргэдэд хандсан шийдвэрүүдийг танилцуулах зэргээс гадна халамж үйлчилгээний чиглэлээр ямар тогтоол шийдвэр гарч байна түүнийг иргэдэд хүргэх ойлгуулах зорилготойгоор тэнд ажилладаг. Ер нь бол нэг үгээр төрийн үйлчилгээг иргэдэд танилцуулах ажилтан гэж нэрлэж болно.

-Анх 2008 онд Та иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Тэр үеийг одоотой харьцуулбал?

-2008 онд сонгогдоод ажиллаж байхад намаар ялгаварлах гэх мэт  хэцүү үе байсан.Түүнчлэн ажлын уялдаа холбоо, цар хүрээ муу байсан. Харин 2012 онд Ардчилсан нийгэм гарч ирснээр ажил явуулах бололцоо нөхцөл арай өөрөөр шийдэгдсэн хүмүүсийн чиг хандлага ч гэсэн их эерэг болсон. Өмнө нь бол иргэдийн нийтийн хурал гэж юу хийдэг талаар иргэд төдийлөн мэдэдгүй байсан.Харин одоо бол хүмүүсийн чиг хандлага шал өөр болсон 2012 оноос хойш  хүмүүсийн идэвхи сайжирсан өөрсдийнхөө төлөө бас явдаг болсон.

-Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил ямар түвшинд байна гэж та үзэж байна вэ?

-Нутгийн өөрөө удирдах байгууллага ахицтай явж байгаа. Шийдвэр гаргах түвшинд өөрийнхөө хорооны нутаг дэвсгэр засаг захиргааны хэмжээнд бол иргэдийнхээ төлөө шийдвэр гаргах бүрэн эрхтэй тийм учраас ахиц дэвшилтэй байна гэж бодож байгаа. Иргэд  хуралдаа их ханддаг болсон. Тухайлбал манай 18-р гудамжны замын урд талд хэсэг айл байдаг. Тэдгээр иргэд дархан цаазат Богд-Хан уулын нутаг дэвсгэрт байршсан байгаа. Дархан цаазат бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар аж ахуй нэгж байгууллагад газар өгдөг. Харин иргэнд бол өгнө гэсэн заалт байдаггүй. Тэр хүмүүс маань зарим нь  30 гаруй  жил амьдарсан. Дархан цаазат газар болохоор иргэдэд газрыг нь өмчилж өгдөггүй. Саяхан тэдгээр иргэдийнхээ эрх ашгийн төлөө хуралдаж тогтоол гаргасан. Тэдгээр иргэдэдээ газар ашиглах эрхийн бичгийг нь авч өгөхөөр холбогдох газруудад албан бичиг хүргүүлээд байгаа

Ярилцсан баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16806
0 эможи
keyboard_arrow_up