Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хот Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллах талаар санал солилцлоо

2015 оны 2 сарын 03

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти тэргүүтэй холбогдох албаныханыг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын хотжилтын явцад тулгарч буй бэрхшээлүүд болон төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалыг дэмжих, Швейцарийн хөгжлийн агентлагийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти “Цаг гарган биднийг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Бид Монгол Улсад  2 дахь удаагаа ирж байна. Швейцарийн  хөгжлийн агентлаг  нь Монгол Улстай 10 жилийн турш3 чиглэлээр хамтран ажиллаж байгаа.Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбарт хүнсний аюулгүй байдлын чиглэлээр, Боловсролын салбарт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг чадавхижуулах чиглэлээр ажилладаг. Харин одоо засаглалын хүрээнд Улаанбаатар хоттой хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна.Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Хотын хотжилтын явцад тулгарч буй асуудлууд мөн хүч сорьсон асуудлууд дээр хэрхэн ажиллаж байгаа талаар санаа бодлоо хуваалцахад таатай байна” гэлээ

Харин Нийслэлийн Засаг дарга“Та бүхний хийж байгаа ажил нэн ялангуяа Улаанбаатар хотод хийж байгаа ажил бидэнд маш чухал хэрэгцээтэй. Одоогийн орон нутгийн засаглал хуучин  маягийн хэлбэрээр явж байгаа. Үндсэн хуулиндЗахиргааны анхан шатны нэгж болох хорооны асуудлыг шийдэхдээ шууд арчилал буюу иргэдийн оролцоотой байхаар тогтоосон байсан. Гэвч бид үүнийгээ дагаж мөрдөж чадахгүй байна. Тиймээс үүнийг өөрчилж Үндсэн Хуулинд зааснаар иргэдийн оролцоотой шийдвэр гаргадаг буюу нийгмийн бүлэг хүмүүс өөрөө өөрийгөө удирддаг, асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийддэг байхаар зорьж зарим өөрчлөлтийг ч хийж байгаа.  Харин Швейцар Улс энэ тал дээр хамгийн туршлагатай орон. Тиймээс бидэнд дэмжлэг болж хамтран ажиллахыг хүсч байна. Жишээ нь бид иргэдээс санал авч орон сууцжуулах хөтөлбөр явуулж байгаа. Гэтэл үүн дээр сонирхлын зөрчил их гарч байна. Мөн бид Багануур, Налайх дүүрггийн иргэдээс хот болгохыг хүсч буй эсэх дээр анх удаа албан ёсоор асуулга зохион байгууллаа. Хот байгуулсан тохиолдолд дүрэм нь ийм байна гээд боловсруулсан төслөө танилцуулж санал авч байна. Гэх мэтчилэн бид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний шийдвэрээр ажилладаг зарчимд шилжиж байгаа. Тиймээс засаглалын хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхийг хүсч байна” гэлээ.
Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти “Тулгамдсан хүндрэлтэй асуудлуудаа танилцуулсан баярлалаа. Таны ярьж байгаагаар иргэдээ чухалчилж асуудлын гол болгож тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх гэж байгааг сонсох таатай байна. Бид энэ засаглал болон ардчиллын хөгжилд дэмжлэг үзүүлэх ажлаа үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” хэмээн тодотгон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17020
0 эможи
keyboard_arrow_up