Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХХАА-н сайд Р.Бурмаа элчин сайд Пайпер Кэмбплийг хүлээн авч уулзав

2015 оны 2 сарын 04

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Кэмбплийг хүлээн авч уулзлаа.
ХХАА-н сайд Р.Бурмаа Монгол Улсын сайн засаглал, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн хүчин чармайлтыг үнэлэн Мянганы сорилтын корпорациас тусламж үзүүлэх орныхоо тоонд Монгол Улсыг оруулсанд  талархаад АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, хөдөөгийн хөгжлийг дэмжин Мянганы сорилтын сан, Хүнс, хөгжлийн төлөө хөтөлбөрийн шугамаар тусалж ирсэнд баяртай байдгаа илэрхийллээ. Мөн тэрээр  хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа тэр дундаа газар тариалангийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхжиж техникийн шинэчлэлийн хүрээнд манай тариаланчид Жон Дийр трактор, комбайныг үйлдвэрлэлдээ өргөнөөр ашиглаж, жил бүр АНУ-ын хотуудад зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн үзэсгэлэнд газар тариалангийн салбарынхан   оролцох болсныг онцоллоо. 
Хоёр тал цаашид хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжлүүлж Мянганы сорилтын сангийн шугамаар Монголын малын өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэх ХХААЯ-ны хүсэлтийг холбогдох газруудаар шийдвэрлүүлэн Хүнс, хөгжлийн төлөө хөтөлбөрийн мөнгөжүүлсэн орлогоос худалдан авсан Хас банкны хувьцааг зарж борлуулан олсон орлогоор санхүүжүүлэхээр тохиролцлоо.  
ХХАА-н сайд Р.Бурмаа хөдөө аж ахуй, биотехнологи, хүнсний аюулгүй байдал зэрэг олон салбарт хөгжлөөрөө тэргүүлдэг АНУ-ын арга туршлага, технологи, ноу-хау-аас Монгол Улс суралцах зүйл олон байгааг хэлээд цаашид хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгөн ажиллахаа илэрхийлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17112
0 эможи
keyboard_arrow_up