Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТББ-ууд хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавина

2015 оны 2 сарын 04

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог тээвэрлэлт,  гадна тохижилт, ногоон байгууламжид хяналт тавих, судалгаа хийх ажилд аж ахуйн нэгж байгуулагуудтай хамтран ажиллана.
Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн үр дүнг сайжруулахад төрийн бус байгууллага, олон нийтийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай. Төрийн бус байгууллагууд нь орчны тохижилт, хог цэвэрлэгээ, тээврийн үйлчилгээнд хяналт тавьж, тохижилт үйлчилгээний байгууллагуудын ажлыг  үнэлж, чанарыг сайжруулах юм.  Цаашид ч төрийн зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаа. Гэрээний гүйцэтгэлийг  14 хоног тутамд Захирагчийн ажлын алба авч давхар хяналт тавих юм.
Мөн хувийн хэвшил, олон нийтийн  байгууллагуудаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоо, цэцэрлэгжүүлэлтэнд хяналт тавиулж технологийн горимыг мөрдөж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулна. Энэ ажилд оролцох хүсэлтэй байгууллагууд 2015 оны 02 дугаар сарын 25 хүртэл Захирагчийн ажлын албанд хандах боломжтой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
Захиалагч байгууллага:    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Төслийн нэр:    Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог цэвэрлэгээ, айл өрх, ААНБ-ын хог тээвэрлэлт,ААНБ-ын гадна тохижилт, цэвэрлэгээний ажилд хяналт тавих, судалгаа хийх
Зорилго:    Төрийн зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн үр дүнг сайжруулахад төрийн бус байгууллага, олон нийтийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлж, орчны тохижилт, хог цэвэрлэгээ, тээврийн үйлчилгээнд тэдгээрээр хяналт тавиулах, тохижилт үйлчилгээний байгууллагуудын ажлыг үнэлж, чанарыг сайжруулах нь энэхүү төслийн зорилго болно.
Хийгдэх ажил:    Төрийн бус байгууллага нь тохижилт, цэвэрлэгээний ажилд хяналт тавьж, холбогдох судалгаа, дүн шинжилгээ хийж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 14 хоног тутам тайлагнана. Үүнд:
Гэрээгээр хариуцах дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, үр дүн
Айл өрх, ААНБ-ын болон гудамж талбайн хог тээвэрлэлт /хог тээврийн хуваарь, чанар, хүртээмж/
Аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны тохижилт, хог цэвэрлэгээ /НИТХ-ын 2009 оны 63, 2012 оны 61-р тогтоолын хэрэгжилтийг хангасан байдал/
Хугацаа:    2015 оны 3 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31 хүртэл
Тавигдах шаардлага:    Хамтран ажиллах санал ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.
Төрийн бус байгууллага нь аливаа үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт гаргах эрхтэй байх
Сүүлийн 2 жилийн хугацаандхяналт, үнэлгээ, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэсэн, туршлагатай байх
Судалгаа, хяналт, үнэлгээний ажил хийх 8 ба түүнээс дээш ажилтантай байх.
Судалгааны ажилд шаардагдах автомашин, компьютер, гэрэл зургийн аппарат, хэвлэх, хувилах төхөөрөмж болон бусад техник тоног төхөөрөмжтэй байх
Бүрдүүлэх материал:

     
Хамтран ажиллах тухай албан бичиг
Байгууллагын гэрчилгээний хуулбар
Ажилчдын товч анкет /мэргэжил, боловсрол, ажлын туршлага/
Өмнөх 2 жилд гүйцэтгэсэн хяналт, судалгааны ажлын талаар мэдээлэл, холбогдох гэрээний хуулбар гэх мэт нотлох баримт
Материал хүлээн авах:    2015 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн 17.00 цаг хүртэл


Хангарьд ордон 6 давхар, 609 тоот
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтэс

Утас: 11-315333, 11-315335
 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
ТОХИЖИЛТ, ХОГ ХАЯГДЛЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС  
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
Захиалагч байгууллага:
Төслийн нэр:    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа тордолгоо, шинээр болон нөхөн тарилтын ажлын үр дүн, гүйцэтгэлд өдөр тутмын хяналт тавих, хяналтын ажлын үр дүнг мэдээлэх, дүгнэлт гаргах
Зорилго:    Хотын ногоон байгууламжийн арчилгаа, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр хийж буй ажлын чанар, стандартын хэрэгжилтэнд төрийн бус байгууллагаар хяналт тавиулж, ногоон байгууламжийг арчлах ажил үйлчилгээг сайжруулах нь  энэхүү төслийн зорилго болно.
Хийгдэх ажил: 

     Төрийн бус байгууллага нь дараах үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох баримт, нотолгоог бүрдүүлж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 14 хоног тутам тайлагнана.
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоо, нөхөн болон шинээр тарих ажиллагааг гүйцэтгэхэд технологийн горим, норм стандартыг гүйцэтгэгч байгууллага мөрдөж байгаа эсэх
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй устгаж буй байдлыг илрүүлэх
Ногоон байгууламжийн өвчин, хортон шавжийн устгал, хөрс ариутгал, зэрлэг ургамал устгалын ажлын гүйцэтгэл, чанар стандарт
      
Хугацаа:    2015 оны 4 дүгээр сарын 1-нээс 2015 оны 11 дүгээр сарын 30 хүртэл
Тавигдах шаардлага:    Хамтран ажиллах санал ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.
Ногоон байгууламжийн агро технологи, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчинтэй байх.
Хяналт, үнэлгээний гүйцэтгэх 8 ба түүнээс дээш ажилтантай байх.
Хяналтын ажилд шаардагдах автомашин, компьютер, гэрэл зургийн аппарат, хэвлэх, хувилах төхөөрөмж болон бусад техник тоног төхөөрөмжтэй байх.
Цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр сүүлийн 2 жил хяналт тавьжажилласан туршлагатай байх.
      
Бүрдүүлэх материал:

     
Хамтран ажиллах тухай албан бичиг
Байгууллагын гэрчилгээний хуулбар
Ажилчдын товч анкет /мэргэжил, боловсрол, ажлын туршлага/
Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн хяналт, судалгааны ажлын талаарх мэдээлэл, холбогдох гэрээний хуулбар гэх мэт нотлох баримт
Материал хүлээн авах:    2015 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн 17.00 цаг хүртэл
Хангарьд ордон 6 давхар, 609 тоот
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтэс
Утас: 11-315333, 11-315335
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
ТОХИЖИЛТ, ХОГ ХАЯГДЛЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17118
0 эможи
keyboard_arrow_up