Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Бүртгүүлсэн иргэд Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр байна

2015 оны 2 сарын 05

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан 8-н байршилд цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 02-р сарын 09-ны өдрийн 12 цагаас албан ёсоор дуусах болно. Одоогийн байдлаар буюу 2015 оны 02-р сарын 05-ны өдрийн 13-н цагийн байдлаар нийтдээ 138,000 иргэн 8-н байршилд бүртгүүлээд байна. Харин Багахангай, Багануур дүүргүүдэд ирц хараахан бүрдээгүй байгаа учир энэ байршилд хүсэлт илгээсэн иргэдийн сонгогдох магадлал өндөр байгаа бол үлдсэн дүүргүүдэд бүртгүүлсэн иргэдийн ирц өндөр байна. Иргэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov .mn цахим хуудсанд хандаж, бүртгүүлээрэй гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17163
0 эможи
keyboard_arrow_up