Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн иргэдийнхээ буян заяаг даатган мандал өргөлөө

2015 оны 2 сарын 23

Өвлийн адаг сарын сүүлийн өдрийг  монгол түмэн битүүний өдөр хэмээн нэрлэж  эл өдрийг эртнээс уламжлан ирсэн тусгай зан үйлээр үддэг заншилтай. Битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахиж, монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг уламжлалтай. Үүний дагуу  морь  жилийн өвлийн адаг сарын битүүний өдөр  нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар Гандан хийд, Дашчойлон хийд, Манба дацан хийд, Түвдэнпэлжээлин хийдэд Гүсэн түгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөж, айлчлан ирж буй модон хонь жилдээ хийх  аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа. Гүсэн түгийн мандал гэдэг нь  бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17958
0 эможи
keyboard_arrow_up