Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн өмчид 532 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг бүртгэнэ

2015 оны 3 сарын 04
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 138 сая төгрөгийн үнэ бүхий 4 суудлын автомашиныг данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн Төр захиргааны авто баазад, Япон улсын Хадано хотын Зүрх хамгаалах төсөл төрийн бус байгууллагаас хандивласан Toyota Haice маркийн түргэн тусламжийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг 4 сая 680 мянган төгрөгийн бүртгэлийн үнээр данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн “Хүрээ” амаржих газарт даалгалаа. Мөн Баянгол, Баянзүрх дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 90 сая төгрөгийн үнэ бүхий  3 тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт,  Улс, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 300 сая төгрөгийн өртөг бүхий 4 тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт даалгалаа. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
 
                                                                                                                                               /төгрөгөөр/
Хөрөнгийн нэр Марк Арлын дугаар Хөдөлгүүрийн багтаамж Ашиглалтад орсон он Тоо хэмжээ Нэг бүрийн үнэ Нийт бүртгэх дүн
1 Суудлын автомашин Hyundai Accent KMHCT41BAFU836362 1368сс 2014 1 34,500,000 34,500,000
2 Суудлын автомашин Hyundai Accent KMHCT41BAFU836633 1368сс 2014 1 34,500,000 34,500,000
3 Суудлын автомашин Hyundai Accent KMHCT41BAFU836771 1368сс 2014 1 34,500,000 34,500,000
4 Суудлын автомашин Hyundai Accent KMHCT41BAFU836497 1368сс 2014 1 34,500,000 34,500,000
  Нийт дүн     138,000,000
                   
 
 
Хөрөнгийн нэр Марк Арлын дугаар Хөдөлгүүрийн багтаамж Ашиглалтад орсон он Тоо хэмжээ Нэг бүрийн үнэ Нийт бүртгэх дүн
1 Пургон УАЗ 220692-  0033 374100E0433302 2890сс 2014 1 30,000,000 30,000,000
2 Пургон УАЗ 220692-033 374100E0433340 2890сс 2014 1 30,000,000 30,000,000
3 Суудлын автомашин Hyundai Sonata-7 KMHEC41BBBA255767
 
2000сс 2014 1 30,000,000 30,000,000
                                                  Нийт дүн                90,000,000
 
Хөрөнгийн нэр Марк Арлын дугаар Үзүүлэлт Үйлдвэр-лэсэн он Тоо хэмжээ Бүртгэлийн үнэ Эзэмшигч байгууллагын нэр Хөрөнгө оруулалтын эх үүсвэр
1 Автобус Hengtong bus CKZ6650CDX LGF1199GKEF112160 хөдөлгүүрийн багтаамж 2660 сс 2014 1       90,000,000  НД. 119 дүгээр сургууль Улсын төсвийн хөрөнгө оруулалт 
2 Автобус Hengtong bus CKZ6650CDX LGF199GKEF112157 хөдөлгүүрийн багтаамж 2660 сс 2014 1       90,000,000  БЗД. 79 дүгээр  сургууль Улсын төсвийн хөрөнгө оруулалт 
3 Автобус Hengtong bus CKZ6650CDX LGF199GKEF112163 хөдөлгүүрийн багтаамж 2660 сс 2014 1       90,000,000  БЗД. 120 дугаар  сургууль Улсын төсвийн хөрөнгө оруулалт 
4 Суудлын автомашин Toyota Camry 4T1BB46K39U083251 хөдөлгүүрийн багтаамж 3000 сс 2008 1       30,000,000  Нийслэлийн өмчийн харилцааны газар Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт
  Нийт дүн               300,000,000    
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18547
0 эможи
keyboard_arrow_up