Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх журмыг шинэчилнэ

2015 оны 3 сарын 09

 "Архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх ажлын нийтлэг журам батлах тухай" асуудлыг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа танилцууллаа.

Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Тоон гарын үсгийн тухай хуулийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 523 дугаар захирамжаар “Сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх журам”-ыг батлуулан мөрдөж байна.
Харин нийслэлийн болон байгууллагын архивын ажлын уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, нөхөн бүрдүүлэлтийн ажлын чанарыг дээшлүүлэх зорилгоор тус журмыг шинэчлэх шаардлагатай болжээ. Ингэснээр нийслэлийн архивт нөхөн бүрдүүлэлт хэрхэн хийх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй байгааг боловсронгуй болгох бөгөөд байгууллагын удирдлага болон төрийн албан хаагчдыг журмаар үүрэгжүүлэх боломжтой болно гэж үзэж байна. Мөн цахим нөхөн бүрдүүлэлт хийх чиглэлээр тодорхой зохицуулалт хийж, нөхөн бүрдүүлэлтээр ирж буй баримтын хэмжээ эрс сайжирч нэмэгдэнэ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дээрх журмыг шинэчлэх төслийг дэмжиж холбогдох шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзлээ

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18762
0 эможи
keyboard_arrow_up