Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 3 сарын 16

09:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

09:00 цагт Мянганы Хөгжлийн Зорилтын туршлага сургамж ба дэлхий нийтийн шийдвэрлэх үе, Монгол Улсын хөгжлийн бодлого ба мэдээллийн хэрэглээний талаар илтгэл, мэдээлэл танилцуулах үйл ажиллагаа НҮБ-ын байранд  болно. Утас: 99135393, 99155044

09:00 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 115-р цэцэрлэгт хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах "Эрүүл инээмсэглэл" төслийн нээлтийн үйл ажиллагаа болно. Байрлал: Баянзүрхийн Эрүүл мэндийн төвийн баруун хойд талын замаар яваад гэр хороолол дунд байрлах 115р цэцэрлэг. Утас: 96962780

10:00 цагт Монгол Улсын агаарын замын бодлогод өөрчлөлт оруулж, агаарын замаар дамжин өнгөрч буй онгоц хоорондын зайг багасгах үйл ажиллагаа хэрэгжиж эхлэх энэхүү ажлыг мэдээлэх арга хэмжээ болно.  09:30 цагт ИНЕГ-ын үүдэнд бэлэн цугларна. Утас: 91615500

11:00 цагт Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн тухай хэвлэлийн бага хурал БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болно. Утас: 345408, 88000675

12:30 цагт Сэтгэл судлалын үндэсний төв, “Сэтгэлийн өнгө” гэр бүл судлалын төв, “Blue Ocean trade” ХХК-иас Хүүхдийн хөгжил, хамгаалалд тулгамдаж буй асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13:00 цагт Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын сурагчдын холбоо хамтран зохион байгуулж буй “Боловсрол миний ирээдүй - 2015” анхдугаар нээлттэй өдөрлөгийг Нийслэлийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан Улаанбаатар паласын их танхимд зохион байгуулна.

16:00 цагт "Тав дугаар цахилгаан станцын төсөл" сэдвээр Сожицу Корпорацийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Б.Насанбилэг илтгэл тавина. Арга хэмжээ ШУТИС-ийн Төв байрны II давхар, 203 тоот Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19177
0 эможи
keyboard_arrow_up